Гэр, байшингийн суурь тавихад сайн
2018-05-06

Өнөөдөр аргын тооллын 2018 оны тавдугаар сарын 6. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Хаврын адаг улаан луу сарын 21. Адъяа гараг. Элдэв тэнгэртэн одтой, pургаан цагаан мэнгэтэй шар нохой өдөр.

 

Билгийн тооллын 21, Элдэв тэнгэртэн одтой, шар нохой өдөр. Өдрийн наран 5 цаг 30 минутад мандан, 20 цаг 10 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр гэмтнийг шийтгэх, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу.

 

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд өвчин ирнэ хэмээжээ.

Shuud.mn
Сонин хачин