Токио хотод олон улсын хамтарсан дадлага сургуульд оролцоно
2018-05-28

Япон улсын Токио хотод олон улсын хамтарсан дадлага сургуульд оролцоно

 

Япон улсын Токио хотод энэ сарын 30-наас 06 сарын 02-ны өдрүүдэд “Азийн галын дарга нарын олон улсын холбооны 30 дугаар хурал” зохион байгуулагдана. Тус хуралд Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, дэд хурандаа Ц.Нямбаяр тэргүүтэй төлөөлөгчид оролцох гэж байна.

 

Хурлын үеэр зохион байгуулагдах олон улсын хамтарсан гал унтраах, аврах ажиллагааны дадлага сургуульд нийслэлийн Онцгой байдлын газраас нийслэлийн Аврах анги 105-ын аврагч, ахлах ахлагч А.Энхмэнд, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн аврагч гал сөнөөгч, ахлах ахлагч Ж.Мөнхбаяр нар оролцож туршлага солилцохоор бэлтгэл ажлаа хангаад байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Bugd tendee uldeed harlah heregtei
2018-05-28