Эмнэлгүүдийн гадна талбайг тохижуулж байна
2018-07-05

Улаанбаатар хотод гудамж, зам, талбайн засвар шинэчлэлтийн ажил үргэлжилж байна. Мөн томоохон эмнэлгүүдийн гадна талбайн тохижилт хийгдэж байна. Эмнэлгүүдийн талбайн тохижилтын ажил ямар шатандаа хийгдэж буй талаарх мэдээллийг хүргэж байна.

 

Халдварт өвчин судлалын Үндэсний төвийн гадна талбайн тохижилтын ажлын явц 60 хувьтай байна. Тус ажлын хүрээнд газар шорооны ажил хийгдэж, хашлага суурилуулж, хашаа татаж байна.

 


Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төв, Яармаг салбарын гаднах тохижилтыг Бумбат даваа ХХК гэрээ байгуулан гүйцэтгэж эхлээд байна. Авто зам, зогсоол, явган хүний зам, гэрэлтүүлэг, тоглоомын талбай хийж иж бүрэн тохижуулах юм.

 

Нийслэлийн Амгалан амаржих газрын гадна тохижилтын ажил 75 хувьтай үргэлжилж байна. Зүлэгжүүлэлт, мод тарих, гадна хашаа барих, явган хүний замын хавтан суурилуулах ажлууд хийгдэж байна.

 

Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлэгийн гаднах тохижилтын ажлын хүрээнд замын суурь байгуулах, хашлага суурилуулах, явган хүний зам барих ажлууд хийгдэж байна.

 


Нийслэлийн өргөө амаржих газрын гаднах тохижилтын ажил үргэлжилж байна. Тус ажлын хүрээнд газар шорооны ажил хийгдэж байна.
 

 

Б.Учрал

Shuud.mn
Сонин хачин
irgen:
er ni zov udirdlaga tortei ulsad gadnahiig tohijuulaagui yamarch barilgiig aashiglaltad avdaggui,,,,mongoliin toriinhon ajilaa hii, hudlaa ,,,,uls hot horoogoo tohijuul ,,,,,dendyy bohir orchind amdarch baina bid,,,
2018-07-05
irgen:
um bolgoniig hashaa toiruulj bariad baihaa boliochee !!!!!!!!!!!!! zygeer saihan tohijuulj mod zylegtei uilchlyylegchided zoriulsan mashinii zogsool zereg olon asuudal baina shdee
2018-07-05
михал:
баярлалаа эх хүүхдийн орчинг эрүүл тоос шороогүй цэвэр агаараар амьсгалах амрах ая тухтай аюулгүй орчинг бүрдүүлж байгаа нийслэлийн засаг дарга хамт олонд талархаж ажлын амжилт хүсье
2018-07-05
Irgen:
Mash sain bna.
2018-07-05