Залуу гавьяат О.Анужин
2018-07-09

 

Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жил, Ардын хувьсгалын 97 жил, Ардчилсан хувьсгалын 29 жил, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж Монгол Улсын баатар цол, ардын болон гавьяат цол, төрийн одон медаль хүртээлээ.

 

Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол балетчин СТА О.Анужин гавьяат жүжигчин цолоор энгэрээ мялаалаа. Тэрбээр өдгөө 23 настай бөгөөд өнөөдөр гавьяат цол хүртсэн алдартнуудаас хамгийн залуу нь байв.

 

Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол бүжигчин, соёлын тэргүүний ажилтан О.Анужин Шанхайн олон улсын балетын наадмын хүрэл медалийн эзэн болсон. Түүний уг амжилт одоогоос 36 жилийн өмнө ардын жүжигчин, зууны манлай бүжигчин Э.Оюуны Японд болсон олон улсын тэмцээний хүрэл медаль авчирсан амжилттай дүйснийг төр засаг өндрөөр үнэлж 80 сая төгрөгөөр шагнан урамшуулж байсан.

 

Түүнтэй хийсэн ярилцлагыг ЭНД дарж унших боломжтой. 

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
irgen:
amjilt husie ulab ihiig hiij buteerei
2018-07-10
Zochin:
Mundag huurhun ohind amjilt husie!
2018-07-09