Финалын тоглолт үймүүлсэн этгээдүүд 15 өдөр хоригдоно
2018-07-17

ОХУ-ын нийслэл Москва хотноо зохион байгуулагдаж байсан хөлбөмбөгийн ДАШТ-ий финалын тоглолт Франц-Хорватын шигшээ багийн хооронд зохион байгуулагдаж байхад дүрэмт хувцастай хэсэг иргэн талбайд гарч ирсэн, тоглолтыг хэсэг хугацаанд үймүүлсэн юм.

 

 

Францчууд, Хорватыг ялж, хос ДАШТ болоод байна.

 

“Pussy Riot” хамтлаг тоглолтыг тасалдуулсан гэдгээ мэдэгдсэн юм. Цагдаагийнхан талбайд гарч, сахилгагүйтсэн дөрвөн этгээдийг баривчлан, хуулийн дагуу шийтгэхээр болсон талаар “www.russianinsight.com” сайт мэдээллээ.

 

Тэгвэл финалын тоглолтыг үймүүлсэн дөрвөн этгээдийг 15 өдрийн турш баривчлан, мөнгөн торгууль ноогдуулахаар болжээ.  Дээрх хууль бус үйл ажиллагааг  “Pussy Riot” хамтлаг зохион байгуулсан гэдгээ мэдэгдсэн юм.

 

Хуулийнхан “Pussy Riot” хамтлагийг 3-10 мянган рублиэр торгож, 160 цаг албадан хөдөлмөр хийлгэхээр болжээ. Тус хамтлагийн гишүүд болон дэмжигчдийг нь 2021 он хүртэл спортын арга хэмжээнд орохыг хязгаарлажээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин