Вейсел Акчайг Туркийн тагнуулынхан хулгайлсан уу
2018-07-27

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Монгол Улсад 24 жил үйл ажиллагаа явуулж байгаа Турк, Монголын хамтарсан  сургуулийн захирал Вейсел Акчайг өнөөдөр /2018.07.27/ 09.30 цагийн орчимд  СБД-т байрлах гэрийнх нь үүднээс "Starex" маркийн автомашинтай үл таних этгээдүүд хулгайлан авч явсан тухай өмнө нь мэдээлсэн. 

 

Тус сургуулийн Монгол талын ерөнхий захирал Б.Ганбат энэ талаар "Өнөөдөр 14.00 цагийн орчимд Турк Улсаас жижиг хэлбэрийн онгоц "Чингис хаан" олон улсын нисэх онгоцны буудалд бууна. Уг онгоц 3-4 цагийн дараа буцаад  Турк руу нисэх мэдээлэл байна. Тиймээс хүн хулгайлах гэмт хэргийг хэн гэдэг хүн ямар зорилгоор хийсэн нь ойлгомжтой байгаа"  хэмээсэн юм.

 

Тэрбээр Вейсел Акчайг Турк Улсын тагнуулын албанаас хулгайлсан. Улмаар түүнийг Турк руу авч явахаар жижиг онгоц "Буянт-Ухаа" олон улсын нисэх онгоцны буудалд газардсан болохыг тун саяхан хэллээ. Туркаас ирсэн онгоцыг албаныхан шалгаж байна.

 

Дэлгэрэнгүй мэдээллийг "Буянт-Ухаа" нисэх онгоцны буудлаас удахгүй дамжуулна.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Гэрэл зургийг MPA.mn

 

 Монгол, Туркийн хамтарсан "Эмпати" сургуулийн үе үеийн төгсөгчид болон багш, оюутнууд "Чингис хаан" олон улсын нисэх буудалд очиж, энэ үйл явдлыг эсэргүүцэн, жагсчээ. 

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
зочин:
муу хулмас үнэртсэн турк зайлуул хүүхдүүдэд тархийг угаасан террорист сургуулийг хаагаад эзэнтэй нь зайлуул
2018-07-28
ZOCHIN:
HURTCAAS L MUU BNADAA.
2018-07-27
Ene turkuudees zai barisan ni ulziiteishuu.
2018-07-27
Зочин:
манайд нэг энэ онгоцйг сөнөөчих ганц зэвсэг байх байлгүй дээ туркууд оросын онгоцыг яаж унагалаа манайх зад бөмбөгд ккккк чадахгүй бол оросоос сөнөөгч онгоц түрээсэл далимд нь цэргийн нисгэгч нараа сургаад авна ш дээ
2018-07-27
hun yaj hulgailahiig medehgui ene turkuud tststs
2018-07-27