Солонгосын үйлдвэрчний эвлэлийн төлөөлөл айлчилж байна
2018-07-31

Энэ сарын 30-наас ирэх сарын 5-ны өдрийг хүртэл Монголын эрчим хүч, Геологи уул уурхайн ҮЭ-ий холбоонд, Солонгосын Эрчим хүчний үйлдвэрчний эвлэл /KNEWU/-ийн төлөөлөгчид хамтран ажиллах гэрээнийхээ хүрээнд албан айчлал хийж байна. Өнөөдөр буюу 7 дугаар сарын 31-нд МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар Солонгосын Эрчим хүчний ҮЭ-ийн холбооны төлөөллийг хүлээн авч уулзав.

 


Уулзалтад МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны дарга Х.Буянжаргал, тус холбооны Уул уурхай хариуцсан нарийн бичиг О.Баярхүү болон зохион байгуулагч Ариунболд, Солонгосын талаас Солонгосын Эрчим хүчний ҮЭ-ийн холбооны Сөүл салбарын ерөнхийлөгч Канг Капсо, Бусан-улсан Эрчим хүч салбарын ерөнхийлөгч Парк Гилсоо, Геонгнам Эрчим хүч салбарын ерөнхийлөгч Лий Беобрим, Гангвон салбарын ерөнхийлөгч Чо Бёонсан нар оролцлоо.


Энэ үеэр МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар зочид төлөөлөгчдөд хандан хэлсэн үгэндээ МҮЭ-ийн холбооны үе үеийн удирдлагууд Солонгосын ҮЭ-ийн холбоотой найрсаг сайхан харилцаатай байсан тухай дурдаад цаашид хамтран ажиллахдаа таатай байх болно хэмээв.


Харин ЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны дарга Х.Буянжаргал Монголын Эрчим хүч Геологи, Уул уурхайн ҮЭ-ийн холбооноос хийж хэрэгжүүлж байгаа ажил үүргийнхээ тухай цухас дурдаад цаашдын хамтын ажиллагааны тухай яриа өрнүүлж байлаа.

Shuud.mn
Сонин хачин