Боксчид аваргын бүсийн төлөө тулалдана
2018-08-03
Гэрэл зургийг MPA.mn

 

“Чингэс” мэргэжлийн боксын холбооноос мэдээлэл хийлээ. Энэхүү хурлаар аваргын бүсийн төлөөх тулааныг найман раундаар  “Чингэс” мэргэжлийн боксын холбооны 90,6 кг хүнд жингийн тамирчин Г.Баяртогтох, Т.Чулуунтөмөртэй хийхээр болсон тухай мэдээлэв.

 

Гэрэл зургийг MPA.mn


Г.Баяртогтохын хувьд өнгөрөгч гуравдугаар сарын 4-нд “UB HOT HAWAI” спорт ордонд Оросын боксер В.Сергевичийг ялан аваргын бүсийн эзэн болсон. Маргааш болох тулаан түүний хувьд мэргэжлийн боксын 33 дахь тулаан юм.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Тэгвэл түүний өрсөлдөгч Г.Чулуунтөмөрийн хувьд Ази тивийн аваргын мөнгөн медальтай, сонирхогчийн боксийн хүнд жингийн Монгол Улсын шилдэг тамирчин аж. Тэрбээр мэргэжлийн бокст анхны тулаанаа аваргын бүсийн төлөө хийх гэж байгаа юм.

 

Хоёр боксчны тулаан Хан-Уул дүүргийн соёлын ордонд 18.00 цагт болно. Нийт гурван тулаан хийх аж.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
.юун бүс вэ юун 33 тулаан вэ
2020-02-27