Трампын экс өмгөөлөгч СЭТГЭЛ ХАНГАЛУУН байна
2018-08-23

Трампын экс өмгөөлөгчөөр 10 жилийн турш ажиллаж байсан Майкл Коэныг татвараас зайлсхийлсэн гэх хэргүүдэд буруутгаж байна. Энэ талаар “ВВС”, “www.telegraph.co.uk” сайт мэдээллээ.

 

 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хувийн өмгөөлөгчөөр ажиллаж байсан Майкл Коэныг Манхеттэны холбооны шүүх татвараас зугтаасан, сонгуулийн санхүүгийн хууль зөрчсөн, хууль бус гүйлгээ хийсэн гэх найман хэрэгт буруутгаж буй юм. Тэрбээр буруутай нь тогтоогдвол 5-8 жилийн ял авах магадлалтай байна.

 

Өдгөө 51 настай Коэн өчигдөр шүүхэд мэдүүлэг өгөх үеэрээ Цагаан ордны тэргүүний заавраар олон ч удаа ХУУЛЬ БУС үйлдэл гаргасан гэж мэдэгджээ. Коэн 2016 онд зохион байгуулагдсан Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Трампын тушаалаар хоёр эмэгтэйд мөнгө өгч, нууц хадгалах гэрээ байгуулсан гэдгээ хүлээлээ.

 

Тэрбээр сонгуулийн санал хураалт болохоос хэдхэн сарын өмнө Трамптай бэлгийн харьцаанд орсон насанд хүргэгчдийн киноны од Сторми Даниэлз гэгчид 130 мянган ам.доллар, “Playboy” сэтгүүлийн модель Карен Макдугалд 150 мянган ам.доллар өгчээ. Бүсгүйчүүдэд өгсөн мөнгийг сонгуулийн кампанит ажилд зарцуулагдах ёстой мөнгө байсан гэв.

 

Энэ талаар Коэн “Трамп их түгшиж байсан. Бүсгүйчүүдийн тэнэглэл сонгуулийн дүнд нөлөөлөх вий гэсэн айдастай байсан. Тиймээс тэр бүсгүйчүүдэд мөнгө өгөхөөр шийдсэн” гэж ярьжээ.

 

“Трамп эдгээр бүсгүйчүүдийг огт харж, уулзаж байгаагүй” гэж мэдэгдсэн удаатай. Энэ талаар өмгөөлөгч “Трамп дээр дурьдагдсан бүсгүйчүүдэд мөнгө өгсөн. Энэ бол баттай мэдээлэл” гэж мэдэгджээ. Түүнийг ийнхүү мэдэгдэхээс өмнө бүсгүйчүүд Трамптай бэлгийн харьцаанд орсныхоо төлөө их хэмжээний мөнгө авсан гэдгээ хүлээсэн юм. Сторми Даниэлз хэдэн сарын өмнө ҮНЭН ба ХУДАЛ сорилтонд орсон удаатай.

 

 

Америкчууд гэлтгүй дэлхий нийтээрээ нэгдсэн улсын Ерөнхийлөгчийн хөшигний цаадах амьдралыг өмгөөлөгчийнх нь тусламжтай мэдэж авав. Трамп болон Цагаан ордон Коэний мэдүүлгийн талаар албан ёсны тайлбар хийгээгүй байна.

 

Трамптай нэр холбогдсон бүсгүйчүүдээс илүү ОХУ зохион байгуулалттайгаар АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнд нөлөөлж, улстөрийн ямар ч туршлагагүй нэгийг автоматаар Ерөнхийлөгч болсон уу гэх асуудал олны анхаарал татав. Нэгэн твиттер хэрэглэгч “Трампыг завхай гэдгийг бүгд л мэднэ. Нөгөө ОХУ юу болов. Коэн энэ талаар ам нээсэн үү?” хэмээн жиргэжээ.

 

Коэн “Трампын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй үеийг ярих надад ТААЛАГДАЖ байна” хэмээн инээмсэглэн ярьсан талаар гэрчүүд өгүүлэв.  Трампын хувийн өмгөөлөгч Ланни Дэвис “Үйлчлүүлэгчийнхээ талаарх бүх зүйлийг мэдэхэд бэлэн байна” гэж мэдэгджээ.

 

“Ерөнхийлөгч Трамп ОХУ-ыг шалтгаангүйгээр хамтрагчаараа сонгоогүй. Тэдний дунд ямар нэгэн хуйвалдаан бий. Нэг бус удаа Трампын хүү ОХУ-ын нөлөө бүхий эрхмүүдтэй нууц уулзалт зохион байгуулсан” гэж Коэн мэдэгдэв.

 

Трампын экс өмгөөлөгчийн НОЦТОЙ мэдэгдэл ирэх 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлж, сөрөг хүчин Ардчилсан намыг ДАЛАВЧТАЙ болгох магадлалтай хэмээн “CNN” уламжлав.  Сөрөг хүчин төлөөлөгчийн танхим ба сенатын танхимд олонх болбол Трампыг суудлаас нь зайлуулах ажлыг санаачлах өндөр магадлалтай байна.

 

Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Трампын өрсөлдөгч Хилари Клинтоны компьютер цахим халдлагад өртөж, мэдээлэл алдагдсан. Уг хууль бус ажиллагааг Трамп мэдэж байсан гэнэ.

 

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин энэхүү кибер халдлага болон сонгуулийн дүнд хөндлөнгөөс нөлөөлсөн гэдгийг эрс үгүйсгэсэн бөгөөд Трамптай саяхан уулзах үедээ өөрийн байр сууриа хүргэсэн билээ.  Коэнийг яллах шүүх хурал ирэх арванхоёрдугаар сарын 12-нд товлогджээ. Түүнийг батлан даалтын мөнгийг 500,000 ам.доллароор тогтоов.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
ex Klinton azlaan hiiz baihdaa yu hiiz bailaa ter shorond orsono uu ugui shuudee iim ymiig democratuud hiiz baigaa
2019-02-28
DOLIR.TOLI:
Трампын экс өмгөөлөгчөөр 10 жилийн турш ажиллаж байсан -экс gedeg ug iluu bolno.
2018-08-24
Зочдууд:
Гомо Мөнхөө ахад найз банди нараас нь захиж хэлэх үг: 50 гарч 60 шахаж яваа монгол эр хүн бэлгийн өөр дур сонирхолтой байж болно. Энэ бол ардчилсан нийгэмд хүний эрхийн асуудал. Харин ямар ч амьдралын ухаангүй тэнэг, мунхаг байж болохгүй шүү
2018-08-23