“Ахмадын ѳргѳѳ” төвийн үйл ажиллагааг эхлүүлжээ
2018-10-16

 

Баянгол,Чингэлтэй,Сонгинохайрхан дүүргийн зарим хороодын ахмадуудад зориулсан “Ахмадын ѳргѳѳ” төвийн  үйл ажиллагааг эхлүүлжээ.

 

“Ачлалт хүүхдүүд” хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асрамж хамгааллын төв нь ХНХЯ-халамжын ерөнхий газраас албан ёсны магадлан итгэмжлэлийн гэрчилгээ гардан авч хөгжлийн бэрхшээлтэй харж хандах хүнгүй насанд хүрсэн иргэдийг зохих байгууллагын магадлагаа албан тодорхойлолтыг үндэслэн хүлээн авч 24 цагийн асрамж хамгааллын үйлчилгээ явуулдаг ба ар гэрийн хүсэлтээр нь гэрээр нь болон төв дээрээ асаргаа хийх, гэрээр асрамжын болон ахуйн үйлчилгээний зарим үйлчилгээнүүдийг хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хэвтрийн ахмад настанд хийж үйлчилдэг байгууллага юм.

 

Тавдугаар ангийн боловсролтой ч хийж бүтээх тэмүүлэлд хөтлөгдсөн Б.Саранбаатар  хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асрамж хамгааллын төв байгуулахаар зорьж түрээсийн байранд анх хэвтрийн болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асрамж хамгааллын төв байгуулснаар өдгөөгийн “Ачлалт хүүхдүүд төв” байгуулагдах үндэс суурийг тавьжээ. Тэрээр зорьсон зорилгодоо хүрэхийн тулд зогсолтгүй хөдөлмөрлөж байсан бөгөөд гэр бүлийн хүн Я.Болороо ханийнхаа ажлыг дэмжин ажилласан нь түүнд урам зориг өгсөн гэж тэрээр өгүүлсэн.

 

МҮОНРТ-ээс зохион байгуулсан “Цагийн хүрдийн баатрууд” нэвтрүүлгээр нийт уран бүтээлчдийн олонхийн саналаар хүмүүнлэгийн салбарт амжилт үзүүлсэн эрхмээр тодорч шагналаа авсаны дараахан Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал захирал н.Орхон тус асрамжын төвийг шинэ байртай болгож өгөхөөр амлалт өгсөний дагуу тус банкны нэн таатай нөхцлөөр СХД-ийн Баянхошууны хөтөлд 3 давхар обьектийг банкны зээлээр худалдан авч 32 асруулагчтайгаар (үүнээс 14нь хэвтрийн иргэд) үйл ажиллагаагаа явуулсаар даруй 6 сарын хугацаа өнгөрсөн байна.

 

 

Богино хугацаанд бүтээн байгуулалтын ажил хийж Монгол улсад байхгүй тав тухтай үйл ажиллагаа явуулдаг асрамж хамгааллын байгууллага байгуулсан амжилтыг нь тус тѳвтэй танилцахаар ирсэн гадаад дотоодын зочид ѳндрѳѳр үнэлсэн байдаг.

 

 

Тус тѳв нь хѳгжлийн бэрхшээлтэй иргэдэд асрамжийн үйлчилгээ үзүүлэхээс гадна нийгмийн хариуцлагынхаа хүрээнд ойролцоох Баянгол,Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн хорооны  ахмадуудад зориулан тэдний чѳлѳѳт цагийг зѳв боловсон ѳнгѳрѳѳх “Ахмадын ѳргѳѳ”г тѳвийнхѳѳ нэгдүгээр давхарт байгуулж энэ сарын 14-ний ѳдрѳѳс эхлэн үйл ажиллагаа эхлүүлсэн байна.

 

Тус тѳвд чѳлѳѳт цагаа зѳв боловсон ѳнгѳрѳѳж идэвхитэй хѳдѳлгѳѳн хийж бүжиглэж, тоглож наадахаас гадна үдийн цай хѳтѳлбѳрт хамруулж тѳрѳл бүрийн олон сонирхолтой арга хэмжээ уулзалт зэрэг сонирхолтой үйл ажиллагааг санаачлан зохион байгуулах боломж олгож байгаад ахмадууд талархалтай байлаа.

 

 

Иргэд олон нийтийн байгууллагууд үйл ажиллагаатай нь танилцахыг хүсвэл СХД-ийн Баянхошууны Хөтлийн автобусны буудлын хажууханд байрлах тус асрамж хамгааллын төвийг зорих боломжтой.

Shuud.mn
Сонин хачин