Зика вирус Энэтхэгийг түгшээж байна
2018-10-18

Бразил тэргүүтэй Латин Америкийн орнуудад дэгдсэн зика вирус Энэтхэг улсад аюулын харанга дэгдээж буй талаар "CNN" агентлаг мэдээллээ.

 

 

Энэтхэгийн баруун нутгийн Ражастан хотноо зика вирус дэгдээд байна. Жилийн өмнө мөн тус вирусын халдвар дэгдсэн билээ. 

 

Ражастан хотноо жирэмсэн 17 эмэгтэй халдвар авчээ. Тус хотноо нийт 22 хүн халдвар авсан нь тогтоогджээ. 

 

"Халдвар авсан жирэмсэн эмэгтэйчүүдийг тусгаарлан, эмчилгээ хийж, ургийн биеийн байдлыг ажиглаж байна" гэж Энэтхэгийн Эрүүл мэндийн яамнаас уламжлав.

 

Зика вирус нь халуун орны “кусаки” шумуулаар дамжин тархдаг халдварт өвчин юм. Жирэмсэн эмэгтэй халдвар авсан шумууланд хазуулсан тохиолдолд ургийн тархины хөгжил зогсдог байна. 

 

Улмаар тархины үйл ажиллагаа зогссоны улмаас хүүхэд мэндлэхдээ жижигхэн толгойтой, ярих, сонсох чадваргүй болдог аж. Халдвар авсан тохиолдолд халуурч, арьсан дээр юм туурах, булчин, толгой, үе мөч өвдөх шинж тэмдгүүд илэрдэг байна. 

 

Бразилд 2016-2017 оны хооронд зика вирусын халдвар авсан 7,000 гаруй хүүхэд мэндэлжээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин