Ажилтнаа алгадсан захирлыг баривчлахыг шаарджээ
2018-11-02

Өмнөд Солонгосын технологийн “K-Technology”, “WeDisk” компанийн гүйцэтгэх захирал Ян Жин Хогийн нэгэн ноцтой бичлэг нийгмийн сүлжээнд байршлсан талаар “www.allkpop.com” сайт мэдээллээ.

 

 

Уг бичлэгт захирал “WeDisk” компанийн нэгэн ажилтанг алгадаж, улмаар оффис дотор байсан ажилчдыг хэл амаар доромжилж буйгаар гарчээ.

 

Бичлэгийг 2015 оны дөрөвдүгээр сард хийсэн ба нэгэн хэрэглэгч “Захирлын бэлэг” гэх нэртэйгээр  интернэт байршуулжээ. Иргэд захирлыг ажилтнаасаа уучлалт гуйж, цагдаагийнхан албан ёсоор түүнийг шалгаж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг шаардсаар байна.

 

Цагдаагийнхан уг бичлэгийг шалгахаас гадна нэмэлт нотлох баримт цуглуулж эхэлсэн гэнэ.

 

“Компанийн ажилчид захирлынхаа эрх мэдлээс сүрдэж, айж мөрдөх ажиллагаанд хамтран ажиллахаас татгалзсаар байгаа” талаар Сөүлийн Цагдаагийн газраас мэдэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
algadah zuv:
Hunii uchnuun ih mungu avchaad hundii huiten handdag humuusiig algadalgui yaahiin. ARGAA BARDAG SH DEE..HUURHII YUMNII EZED.
2018-11-03
Сүржигнэхээ л больчих
2018-11-03
Монгол:
Гэртээ харьж үз
2018-11-03
www:
mongold bna aa neretei n bichij bolno ur huuhduuded n usreh l baih daa
2018-11-02
Зочин:
Манайд ч гэсэн иймэрхүү бүдүүлэг балиар, мөнгөндөө сагачихаад бусдыг хүн гэж боддоггүй захирлууд зөндөө байгаа ш дээ.
2018-11-02
иргэн:
өө монголд юм байхдаа гэсэн чинь хаа холын солонгост байсынмуу..маньд ямар хамаа байна аа..үнэн тэнэг сэтгүүлч дипломын гол.........ааа чи..
2018-11-02