ЖДҮХС-ийн зээлтэй холбогдуулан дөрвөн хүнийг саатуулжээ
2018-11-02
Гэрэл зургийг MPA.mn

 

Авлигатай тэмцэх газраас өчигдөр /2018.11.01 Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлтэй холбогдуулан ХХААХҮЯ-ны ЖДҮ-ийн зээл хариуцдаг байсан эрх бүхий албан тушаалтай, дөрвөн хүнийг баривчилжээ.

 

Тодруулбал ХХААХҮ-ийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Д.Энхбат, Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн захирал С.Төгсбилэг нарын эрх мэдэл бүхий албан тушаалтныг саатуулсан байна.

 

Энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг эргэн  хүргэнэ.

 

Нийслэлийн прокурорын газраас Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн хөрөнгийг эрх бүхий нийтийн албан тушаалтан нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад болон өөрийн хамаарал бүхий этгээдэд давуу байдал бий болгон зээл олгосон албан тушаалын гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй гэж үзэн Нийслэлийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 2.2 дахь  хэсэгт заасныг удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, шалгуулахаар гурван хоногийн өмнө Авлигатай тэмцэх газарт шилжүүлсэн.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Наад хүн чинь БОЯ-наас улбаатай их гарын тонуулч, дээрэмчин буюу.
2018-11-05
Залуус хэний төлөө юуны учир явж буйгаа гадарлахтай баймаар юм аа.
2018-11-05
Шуналтангуудад чанга хариуцлага тооцох хэрэгтэй терийн ажил хийхгуй хувийн компании дэмжиж ажилладаг ес зуйгуй хуулиа дээдэлдэггуй ард тумнээ доромжилж байгаа гишуудийг эргуулж тат
2018-11-03
Зочин:
Сэтгэгдэл бичихээр яагаад дор нь устгаад байна вэ?
2018-11-02
Зочин:
Зээлийг зүй бус авсан луйварчдыг шалгаж хариуцлага тооцох хэрэгтэй. Оюундарь мэт идэж цаддаггүй, ичгүүргүй нөхдийг шалгаж хариуцлага тооц.
2018-11-02
Зочин:
Батзориг сайд огцрох төдийгөөр өнгөрч болохгүй. Үнэхээр тийм буруутай юм бол хариуцлага хүлээх ёстой. Шударгаар шүүх ёстой. Үйлдвлэрлэл эрхлэх гэж үйл тамаа үзэж байгаа нь авч чаддаггүй зээлийг УИХ-ын баян гишүүд, тэдний үр хүүхэд, өндөр албан тушаалтнууд авч гараа угааж болохгүй.
2018-11-02
Зочин:
ЖДҮ-ийн зээлийг луйвардсан УИХ-ын гишүүд, өндөр албан тушаалтнудыг цээрлүүлэх хэрэгтэй. Эс тэгвээс түмний уур хилэн буцалж юунд ч хүргэж болзошгүй. Жишээ нь, Оюундарь юу яриад томроод байнаа. Мэдээлэл сайтай хүн зээл авдаг юм. Хүүтэйгээ ярьж байгаад маргаашаас төлчихнө ч гэх шиг. Энэ хүн эрүүл үү? Давуу эрх эдэлж зээл авчихаад төлөх талаар юу ч бодолгүй явж байгаад гэнэт хэл ам үүсээд ирэхээр ингэж "сэрэв үү". Иймэрхүү юм ярьж зогсохоосоо ичихгүй байна уу? Яасан цадаж ханадаггүй хүн бэ?
2018-11-02
Наад хүн чинь БОЯ-наас улбаатай их гарын тонуулч, дээрэмчин буюу.
dahin iim yum gargahaargui boltol n hashraaj busdad n surgamj bolgooch
2018-11-02
Иргэн:
Энэ 4 хүнээс гадна. ЖДҮС-ийн зээлтэй нэр холбогдсон УИХ-ын гишүүд, төрийн албан зохих албан тушаал хашиж байгаа хүмүүсийн шоронд хийх хэрэгтэй. Тэд зүгээр өнгөрөөвөл Монгол улсад хэзээ ч шудрага ёс тогтохгүй.
2018-11-02
Ynen:
SHUTIS,tehnikiin ih surguuliin bagsh nariig shalgaachee,japand suraltsah tetgelgiin xuvaariig oorsdiin xyyxedyyddee avch ogch yavuulaad mani met yadarsan bor zyrheeree yavj baigaag ni jiigeed bna sh dee,bolovsroliin said guai,shalgaachee,boon AVIGA,heel xaxuul,gaah tyi
2018-11-02
!!!:
Ene nowshnuud mongo awch busdad dawuu erh olgood zogsohgui bas Saiddaa heden terbumaar ni olgood horolchihloo odoo oorsdiin hamaaral buhii humuusiig ni shalgah heregtei !!!
2018-11-02