Тайландчууд “Лестер” клубын эзэнтэй салах ёс гүйцэтгэлээ
2018-11-04

Тайландын тэрбумтан, Английн хөл бөмбөгийн “Лестер” клубын эзэн Вишай Шривадданапрабхагийн сууж явсан нисдэг тэрэг өнгөрсөн сарын дундуур осолдсон билээ. Уг осол Британийн нийслэл Лестер хот дахь "Кинг Пауэр" цэнгэлдэх хүрээлэнгийн дэргэд болсон юм. 

 

Багийнхан болон дэмжигчид нь түүнтэй салах ёс гүйцэтгээд буй бол өчигдөр тайландчууд түүнтэй салах ёс гүйцэтгэсэн талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ. Тайландын нийслэл Бангкок хотноо зохион байгуулагдсан гашуудлын арга хэмжээнд олон мянган хүн оролцож, тэрбумтаны гэр бүлд гүнээ эмгэнэл илэрхийлжээ.

 

 

 

Тэрбумтан эр багийнхаа тоглолтыг үзээд, гэрээ харихаар явах үедээ ийнхүү осолджээ. Онгоцонд тэрбумтнаас гурван хүн амь үрэгдсэн байна. Нисдэг тэрэг цэнгэлдэхээс амжилттай хөөрсөн ч хэдхэн минутын дараа жолоодлогоо алдаж, авто зогсоолд осолдсон аж. Ослын шалтгаан тодорхойгүй байгаа ч цагдаагийнхан нисдэг тэрэгний хар хайрцагны бичлэгийг олж авсан гэнэ. 

 

 

 

 

Тэрбумтан  Вишай “King Power Duty Free” сүлжээ дэлгүүрийн үүсгэн байгуулагч ба  2011 онд “Лестер” клубыг худалдаж авчээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин