Уригдаж очсон Б.Мөнхзаяа мөнгөн медальтай иржээ
2018-11-19

Япон улсад болсон марафон гүйлтийн “Kobe-2018” олон улсын тэмцээнд Монголоос урилгаар оролцсон үндэсний шигшээ баг, Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн тамирчин, ОУХМ Б.Мөнхзаяа мөнгөн медаль хүртэв.

 

 

Ханийнхаа буюу дасгалжуулагч Б.Доржпаламын удирдлагад ганцаараа хурд сорьсон тэрбээр хоёр цаг, 31 минут 48 секунд гүйсэн амжилтаар дэд аварга болох болзол хангажээ. 17 насандаа хөнгөн атлетикаар хичээллэн, амжилтын төлөө найм дахь жилээ зүтгэж буй Б.Мөнхзаяа өнгөрсөн сард БНХАУ-д болсон олон улсын тэмцээнд түрүүлэхдээ улсынхаа дээд амжилтыг шинэчилсэн юм.

 

Риогийн олимпод хурд сорихдоо 72 дугаар байр эзэлсэн тэрбээр таван зай (3, 5, 10, 21, 42 км)-д улсынхаа дээд амжилтыг эзэмшдэг. 25 настай Б.Мөнхзаяа өнгөрсөн жил Тайванийн марафонд түрүүлэхдээ тус тэмцээнээс алтан медаль хүртсэн Монголын анхны, Азийн хоёр дахь тамирчин болсон юм.

Shuud.mn
Сонин хачин
батцэнгэл:
баяр хүргье
2018-12-04
mgl:
Зээл ба санхүүжилт Зээлийн саналыг $ 2,000 / $ 1,500,000 / € хооронд санал болгож байна! Холбоо барих (Имэйл: matildalecoustre@gmail.com) Биднийг нөхөн төлж чадах бүх хүмүүст $ 2000 / € 1,500,000 / € санал болгодог. Хүүгийн хувь Жилд 2%. Манай зээлийн хэлтэс нь: - Үл хөдлөх хөрөнгийн зээл - Авто зээлийн худалдан авалт - Орон сууц худалдаж авахад бэлэн байна - Хувийн компанийн зээл - Хувийн зээлийн төсөл - Хувийн зээл - Хөрөнгө оруулалтын зээл Хэрэв танд зээл хэрэгтэй бол бидэнтэй холбоо барина уу. И-мэйл: matildalecoustre@gmail.com
2018-11-20
Bayar hurgie!
2018-11-19