Экс тагнуулчийг хордуулсан гэх оросуудын шинэ бичлэгийг цацжээ
2018-11-23

ОХУ-ын экс тагнуулын ажилтан Сергей Скрипал энэ оны эхээр охин Юлия Скрипалын хамтаар химийн дайралтад өртсөн билээ.

 

 

Юлия хэдэн сарын өмнө ухаан орсон бол Скрипал ухаангүй хэвээр байна. Тэднийг новичок гэх химийн бодисоор хордуулсан болохыг тогтоожээ. Уг хор хүний мэдрэлийн системд нөлөөлж, аажмаар хүний амьсгалыг боогдуулан үхэлд хүргэдэг аж.

 

Дээрх халдлагыг ОХУ-ын Тагнуулын байгууллагад ажилладаг Руслан Боришов, Александр Петро гэгчийг буруутгаж, тэднийг Британид хүлээлгэн өгөхийг шаардсаар буй юм.

 

Тэгвэл тэднийг тагнуулчийн гэр байрлах Британийн Сэлисбури хотын ойролцоо байгаа хяналтын бичлэгийг албаныхан хэвлэлээр цацсан аж.  Бичлэгт тэд өөрсдийгөө жуулчин мэт харагдуулахын тулд хөл хөдөлгөөн ихтэй газруудаар явж, байнга шахуу хяналтын камертай бүсээр явцгаажээ.  

 

"Бид тагнуулч биш" хэмээгээд "бизнес эрхлэгчид бараа худалдан авахаар Британид ирж, улмаар хэдэн өдөр аяласан" гэж ярьжээ.

 

Британийн эрх баригчид уг хэргийн ард МОСКВА бий хэмээж, өнөөг хүртэл хоёр улс зөрчилдсөөр байна. 

 

Б.Дэлгэрцэцэг 

 

Shuud.mn
Сонин хачин
новочик биш ээ новичок
2018-11-23