Засгийн газраас шатахууны үнийг буулгах шаардлага тавилаа
2018-12-05

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар нар нефть импортлогч компаниудын удирдлагуудтай уулзаж, бензин, шатахууны үнийг бууруулах боломжийн талаар санал солилцож зарчмын байр сууринд хүрлээ.

 

 

Дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ буурч байгаа үед импортлогчид бараа бүтээгдэхүүний үнээ бууруулж, нэмэгдсэн үед нэмэх байдлаар зах зээлийн уян хатан бодлого хэрэгжүүлэх ёстой. Монгол Улсын Засгийн газар бензиний үнийг хүчээр барьж, импортлогчдод дарамт үзүүлж, үнэ тогтворжуулах бодлого хэрэгжүүлэхгүй гэдэг байр суурь баримталсаар ирсэн. Иймд ам.долларын ханш суларч, дэлхийн зах зээл дээр нефть бүтээгдэхүүний үнэ эрс буурсан энэ үед ойрын хугацаанд бензин шатахууныхаа үнийг литр тутамд хямдруулах нэгдсэн арга хэмжээ авахыг импортлогч компаниудаас Монгол Улсын Засгийн газар шаардаж байгааг ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар илэрхийллээ. Импортлогчид улстөрийн зорилгоор эсвэл үгсэн хуйвалдах хэлбэрээр үнээ бууруулахгүй санаатай үйлдэл гаргавал тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авахыг УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар анхааруулав.

 

Төгрөгийн ханш чангарч, ам.долларын ханш аажмаар суларч байна. Энэ байдал тогтворжвол дэлхийн зах зээлийн үнэтэй хамааруулж бензин шатахууны үнээ шат дараатай бууруулах боломжтой гэдгээ импортлогчид хэллээ.

 

Ам.долларын ханшийг хөөрөгдөж, зохиомол хомсдол үүсгэн, бензин шатахууны үнийг өсгөхөд хүргэсэн гол хүчин зүйлийн нэг нь БНХАУ-руу Тавантолгойн ордоос хийж буй нүүрс тээвэрлэлт саатах нь гэх мэдээлэл нийгэмд тархсан явдал байв. Иймд ЗГХЭГ-ын дарга БНХАУ-ын ЭСЯ-ны удирдлагуудтай уулзаж мэдээлэл сонсов гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Shuud.mn
Сонин хачин
Монгол:
Нэмэх болохоороо 300-400 гаар нэмчихээд буулгах болохоороо 100 яаж чадаж байна аа. Хүрэлсүх нефьт импортлогчид алдагдалтай ажиллаж байна гэж хэлээд эднийг давруулсан шүү. Эцэст нь хариуцлагаа хүлээж чадахгүй буруугаа бусдад чихэж байгаа нь үнэн биз дээ.
2018-12-05
Даварсан задарсан хувалзуудыг эрхийг нь цуцалж энэ бизнесийг төр гартаа авах хэрэгтэй ш дээ. Стратегийн гол бизнесийг хувийн шуналтнуудаар хийлгэж ард түмнийг олон жил мөлжүүллээ. Одоо болох юм биш үү
2018-12-05