Эрэлч нохой Сони эзэнтэйгээ хамт тэтгэвэрт гарав
2018-12-18
Гэрэл зургийг MPA.mn

 

Эзнээ хүлээсэн эрэлч нохой Сонигийн талаар өмнө нь нийтлэл бэлтгэж байсан. Тэгвэл Сони цагдаагийн албанаас чөлөөлөгдөж, эзэнтэйгээ хамт тэтгэвэрт гарчээ.

 

Иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, үйлдэгдсэн гэмт хэргийг түргэн шуурхай илрүүлэх зорилгоор нийслэлийн Сонгинохайрхан болон Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн нохойн төлөөлөгч, албаны нохойн хамт үүрэг гүйцэтгэдэг.

 

Нохойн төлөөлөгч албаны нохойг хоёр сартайгаас нь хамт байж, сургадаг аж. Улмаар нохой, сургагч хоёр бие биедээ дасч сургагч эзэн нь тэтгэвэртээ гарах, ажлаасаа чөлөөлөгдөхөд нохой нь ихэд шаналж, ганцаарддаг байна. Эрэлч нохой Сониг найман жилийн турш сургаж, хамтдаа хэрэг илрүүлсэн цагдаагийн дэслэгч Б.Батчулуун энэ оны наймдугаар сарын 1-нд тэтгэвэртээ гарснаас хойш Сони  хоол ч идэхгүй, орж гарсан хүн бүрийг эзнээ хэмээн хүлээх болсныг алба хаагчид хэлж байсан. Улмаар эзнийг нь буцаан ажилд авах уу эсхүл нохойг нь өгөөд хамтад нь тэтгэвэрт гаргах уу гэдэг асуудал цагдаагийн албанд тулгараад байв. 

 

Тэгвэл өчигдөр /2018.12.17/ Сониг эзэнтэй нь хамт тэтгэвэрт гаргах ёслол Орбитод байрлах Албаны нохойн сургалтын хэлтэст болов. Цагдаагийн ахлах дэслэгч Б.Батчулуун болон албаны Сони дуудлагатай нохойг байнгын тэтгэвэрт гаргаж “Эзэн нохой хоёр цаашид олон жил эрүүл энх, урт удаан наслах болтугай” хэмээн ерөөж ЦЕГ-ын тушаалаар “Монгол цагдаа” гэсэн тэмдэг гардуулжээ.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Хѳѳрхѳн Сони д:
Waa lalala.yasan egduutei yum be.Uhaantai mundag Soni bolon Ezend ni sain shaniig husie!
2018-12-18
Зочин:
СОНИ МУНДАГ УХААЛАГ НОХОЙ БНА ЕРӨН НОХОЙ МАШ УХААНТАЙ ҮНЭНЧ ХӨӨРХӨН АМЬТАН ХҮНИЙ ҮНЭНЧ АНД НӨХӨР БАЙЖ ЧАДДАГ ТУУШТАЙ НӨХӨР МӨН УРТ УДААН НАСЛАХИЙГ ХҮСЬЁ СОНИД АМЖИЛТ МУУ ХҮНЭЭС ДЭЭР ХАМГИЙН САЙН АНД НОХОЙ МАНАЙЧ НОХОЙ МУНДАГ УХААНТАЙ ХӨӨРХӨН АМЬТАН БАЙДАГ НОХОЙ УСТГАЖ БАЙГАА ТЭНЭГҮҮД ХЭЗЭЭЧ САЙН ЯВДАГГҮЙ НОХОЙГ ХАЙРЛАЖ ТЭЖЭЭВЭЛ ТЭР ХҮНИЙ АМЬДРАЛ САЙН ЯВДАГ НЬ МИНИЙ АМЬДРАЛД ДЭЭР ХАРАГДАЭ БАЙДАГ НОХОЙ ХӨӨРХӨН МАШ УХААНТАЙ ХЭЛ МЭДДЭГ ОЙЛГОЛТ САЙТАЙ ИЙМЭЛ АМЬТАН ШҮҮ АМЖИЛТ
2018-12-18
Сони нохой болон эзэн Батчулуунд баяр хүргье:
Цагдаа хүчний байгууллага анх удаа ийм амьтаны төлөө энэрэнгүй шийдвэр гаргасанд баярлах гайхах мэдрэмж зэрэг төрж байна. Дандаа муу муухай хулгай аллага улс төрийн хэрэг гэх мэт хар зүйлээс холуур гэгээлэг мэдээ их хийж ард олныхоо толгойг хямрааж стресс нэмж байхаар иймэрхүү мэдээ олон оруулаарай
2018-12-18
Зочин:
Нохой үнэхээр ухаантай хөөрхөн амьтан шүү. Мундаг Сони түүний эзэн Батчулуун хоёрт сайн сайхныг хүсье.
2018-12-18