Судлаач эмэгтэй тэжээж байсан матартаа идүүлжээ
2019-01-17

Индонезийн Сулавеси арал орчимд  матар хүний аминд хүрсэн хэрэг гарсан талаар "www.ndtv.com" сайт мэдээллээ. 

 

 

Амиа алдсан эмэгтэй судлаач ба тэрээр судалгааны зорилгоор 4.4 метр матрыг тэжээж байжээ.  Албаныхан энэ талаар өчигдөр мэдээлж, амиа алдсан эмэгтэйг лабораторийн захирал 44 настай Дизи Туво гэгч болохыг зарласан аж. 

 

"Эмэгтэй матраа хооллох гэж явахдаа торонд нь унасан байх магадлалтай" хэмээн албаныхан тайлбарлав. 

 

Судлаач матраа Мэрри хэмээн нэрийддэг байсан ба матарны ходоодонд эмэгтэйн биеийн ихэнх хэсэг бий гэж мөрдөгчид мэдэгджээ. 

 

Мэрри нэртэй матрыг унтуулж, торноос нь гаргасан байна. Уг ажиллагаад нийт 10 гаруй хүн оролцжээ. Судлаач эмэгтэй матрыг хууль бусаар тэжээж байсан ба Мэрриг байгальд нь тавих гэнэ. 

 

 2016 оны дөрөвдүгээр сард Орос жуулчин Ража Ампат арлуудын орчимд матарт бариулж байжээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин