Ким Чен Намын аминд хүрсэн гэх эмэгтэй СУЛЛАГДЖЭЭ
2019-03-12

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны эцэг нэгт ах Ким Чен Нам өнгөрөгч оны хоёрдугаар 13-нд Малайзын нийслэл Куала Лампур хотын нисэх буудалд байхдаа гэнэтийн дайралтад өртөж, амиа алдсан билээ.

 

 

Ким Чен Намыг мэдрэлийн системд шууд нөлөөлдөг "VX" гэх химийн хортой бодисоор хордуулж хөнөөсөн болохыг Малайзын мэргэжилтнүүд тогтоосон юм. 

 

Тэгвэл Малайзын шүүх дээрх хүн амины хэрэгт сэжиглэгдэж байсан Индонез улсын иргэн Сити Айсяг суллах шийдвэр гаргасан талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ.

 

Тэрбээр өөрийгөө гэм буруугүй хэмээн мэдэгдсээр байсан ба "Ким Чен Намыг телевизийн шоуны оролцогч хэмээн бодсон" гэж ярьжээ. 

 

Түүнийг ямар шалтгаанаар сулласан талаар албаныхан албан ёсны тайлбар хийхээс татгалзав. 

 

Харин гол сэжигтэн гэж буй  Доан Тхи Хуонгийн шүүх хурал өнөөдөр болно. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин