Осолдсон онгоцны хар хайрцгийг АНУ руу биш Франц руу илгээжээ
2019-03-15

Этиопын иргэний агаарын тээврийн “Ethiopian Airlines” компанийн “Boeing 737 Max 8” онгоц өнгөрөгч ням гаригт осолдсон билээ.

 

 

Энэхүү аймшигт ослын улмаас 157 хүн харамсалтайгаар амиа алдсан юм.

 

Ослын газраас онгоцны хар хайрцгийг олж, ослын жинхэнэ үнэн юу болохыг тогтоохоор АНУ, Этиопын мэргэжилтнүүд ажиллаж байна.

 

Тэгвэл Этиопын тал онгоцны хар хайцагны бичлэгийг АНУ биш Франц улс руу илгээсэн талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ.

 

“Ethiopian Airlines”-ийн хэвлэлийн алба "Осолдсон онгоцны хар хайрцгийг шалгуулах нь стратегийн хувьд зөв шийдвэр болно" гэж мэдэгджээ.

 

Тус улс ийнхүү АНУ-аас зайгаа барих, нэг талыг барьсан шийдвэр гаргахаар болгоомжилж байна. 

 

Учир нь дээрх ослын дараахан  АНУ-ын Холбооны Нислэгийн Захиргаа (FAA) “Boeing 737 Max 8” онгоцыг нислэгт ашиглахад асуудалгүй хэмээн мэдэгдэж байсан ч өчигдөр дээрх шийдвэрээсээ буцсан юм.

 

Улмаар АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Boeing 737 Max 8, 9” онгоцыг Америкт нислэг үйлдэхийг хориглосон шийдвэр гаргасан билээ.

 

Тавхан сарын өмнө Индонез улсад “Boeing 737 Max 8” онгоц осолдож, 189 хүн амиа алдсан юм.

 

"Энэ хоёр осолд ижил төстэй зүйл их байна" гэж (FAA)  мэдэгджээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин