НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол явагдана
2019-03-17

НӨАТ-ын урамшууллын  сугалааны тохирлын нэвтрүүлэг өнөөдөр 18:45 цагаас Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана.

 

Иргэн та 2019 оны хоёрдугаар сарын 1-28-ны өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 2019 оны гуравдугаар сарын 16-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан, азтан болох боломжтой.

 

Энэ удаагийн НӨАТ-ын урамшууллын супер сугалааны шагнал 60 сая төгрөг байна.

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин