Украины шинэ Тэргүүн хатагтайн тухай 10 БАРИМТ
2019-04-25

Нэгэн хэвийн улс төрийн амьдралаас залхсан украинчууд анх удаагаа улс төрийн туршлага багатай эрхмийг Ерөнхийлөгчөөрөө сонгож, олны анхаарлыг зүй ёсоор татав. “Ард түмний хүү” гэх тодотголтой, инээдмийн жүжигчин Владимир Зеленский Ерөнхийлөгчийн сонгуулийн эцсийн шатанд 73.2 хувийн санал авч, үнэмлэхүй ялалт байгуулаад байна. Тэрбээр өнөөгийн Ерөнхийлөгч Петр Порошенкогоос рейтинг, авсан саналаараа хол тасархай түрүүлж, ийнхүү Ерөнхийлөгч гэх нэр хүндтэй албыг хашихаар болжээ.

 

 

Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Зеленский өнөөгийн Засгийн газрын буруу тогтолцооноос болж “Өнгөрөгч таван жилийн хугацаанд үзэсгэлэнт Украин улс хэтэрхий хүчгүй, нэг талыг барьсан, гол холбоотон ОХУ-ыг эрс үгүйсгэсэн, барууны орнуудыг тахин шүтсэн улстөржсөн, авлига болон эрх мэдэлтнүүдийн баяжих хэрэгсэл боллоо” гэж тодорхойлжээ.

 

Түүний хийх эхний ажил бол ОХУ-тай харилцаагаа хэвийн болгохоо амласан ба бүх улстай эрх тэгш харилцаатай, авлигачдыг хатуугаар шийтгэдэг улс болгож, өөрчлөхөө амласан нь сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулахад нь хүчтэй нөлөө үзүүлсэн гэхэд болно.

 

Удахгүй төрийн эрхээс буух Петр Порошенко 2014 онд бизнесийн салбараас улс төрийн салбарт орж, “Майдан”-ы хувьсгалтай зэрэгцэн Ерөнхийлөгч болсон нэгэн юм. Энэ хугацаанд ядуучуудын тоо нэмэгдсэн бол түүний хөрөнгө 100 дахин нэмэгдсэн байна.  Зеленский ирэх сард тангарагаа өргөх ба түүний үзэсгэлэнт гэргий Елена Зеленская Тэргүүн хатагтай болно.

 

Жүжигчин эр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ мэдэгдсэн цагаас Елена олны анхаарлыг ихэд татах болсон. Тэгвэл Украины дараагийн Тэргүүн хатагтайн талаарх мэдээллийг “www.hellomagazine.com” сайт мэдээлжээ.

 

Хамгийн залуухан ТЭРГҮҮН ХАТАГТАЙ

 

 

Елена Зеленская өдгөө 41 настай тус улсын түүхэн дэх хамгийн залуухан тэргүүн хатагтай болох юм. Тэрбээр 1978 онд  Кривой Рог хотноо айлын ууган охин мэндэлжээ.

 

Нэг хот, нэг сургуулиас төрсөн ХОС

 

Владимир Зеленский, Елена Зеленская нар  Кривой Рог хотын оршин суугчид билээ. Тэд дунд сургуульд байхдаа зэргэлдээ ангид суралцдаг байсан ч анх их сургуулийн оюутнууд байхдаа танилцаж, хос болсон гэнэ. Тухайн үед Зеленский Криворогийн эдийн засгийн дээд сургуульд, харин Елена Криворогийн техникийн их сургуульд суралцаж байжээ.

 

Мэргэжлээрээ огт ажиллаж үзээгүй ЕЛЕНА

 

Елена Криворогийн техникийн их сургуулийг архитектур мэргэжлээр төгссөн байна. Тэрбээр их сургуулиа онц дүнтэйгээр төгссөн ч огт мэргэжлээрээ ажиллаж үзээгүй гэнэ. Мэргэжлээрээ огт ажиллаж үзээгүй ч гэрт нь мэргэжилтэй нь холбоотой 100 гаруй, гарын авлага байдаг аж. Тэрбээр ийнхүү мэргэжилтэйгээ холбоотой ном, сонин цуглуулдаг нь ирээдүйд томоохон төсөл дээр ажиллахөөр төлөвлөж буйтай холбоотой аж.

 

Найман жил хүлээлгэсэн ХУРИМ

 

 

Хос танилцаад найман жилийн дараа буюу 2003 оны намар ГЭР БҮЛ болцгоожээ. Энэ хугацаанд хос зөвхөн хуримаас болж л маргалддаг байсан талаар Зеленский нэгэн ток шоуны үеэр ярьсан байна. Тэрбээр “Тухайн үед санхүүгийн боломж тааруухан байсан учир хайртай бүсгүйгээ хэтэрхий удаан хүлээлгэсэн. Гэрлэх санал тавихдаа би түүндээ маш хямдхан бөгж өгч байлаа.

 

Их ичсэн ч тэр миний саналыг хүлээн авсан” хэмээн хуучилжээ. Тэд Александра, Кирилл  гэх охин, хүүтэй билээ.

 

Нөхрийнхөө ХАМТРАГЧ, ТУСЛАХ

 

 

Елена мэргэжлээрээ огт ажиллаж үзээгүй нь нөхрийнх нь мэргэжилтэй шууд холбоотой. Тэрбээр олон жил урлагийн салбарт нөхрийнхөө хамтаар хүчин зүтгэж байна.

 

Тэрбээр 2010 оноос “Квартал 95” гэх урланд зохиомж бичих болжээ. Уг урлангийн захирлаар Владимир Зеленский ажилладаг юм. Тэрбээр нөхрийнхөө урлангийн 1 хувь, “Зелари Фиш” компанийн 25 хувийг тус тус эзэмшдэг гэнэ.

 

Зеленский 2017 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ эхнэр нь 129.8 кв.м болон 284 кв.м хэмжээтэй хоёр байртай, 337,8 кв. м талбайтай барилгыг хамтран эзэмшдэг.  Хос “Mercedes-Benz S 500 4Matic” гэх автомашинтай аж.

 

УЛСТӨРЧ болох ирээдүйн зорилго

 

Елена улс төрч болохыг мөрөөддөг аж. Тэрбээр ч мөрөөдлөө бусдаас нууцлахыг хүсээгүй ба Ерөнхийлөгчийн сонгуулийн эцсийн шатны дүн гарах үед хэвлэлд “Нөхөр минь ялалт байгууллаа. Тэр минь сайн удирдагч болж чадна гэдэгт итгэлтэй байна” гэж ярьжээ.  Сэтгүүлч “Та улс төрийн сонирхож байна уу?” гэх асуултад “Мэдээж хэрэг. Энэ бол миний мөрөөдөл. Нөхрийнхөө дэмжлэгээр би урлагийн салбар ажиллах болсон. Тиймээс дараагийн алхам бол улс төр” гэж хариулсан байна.

 

Нөхрөө УЛСТӨРЧ болгохыг хүсээгүй

 

 

Зеленский нам болон олон нийтээс илүүтэй Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр болсон тухайгаа эхнэртээ хэлэхээс их айж байсан гэнэ. Хос сонгуулийн үеэр “MX” телевизэд ярилцлага өгөх үеэр Зеленский “Би зориг гаргаж, энэ талаар хэлэхэд эхнэр минь шууд л уурлаж, дургүйцсэн” гэж хэлжээ.

 

Елена үргэлжлүүлэн “Би энэ талаар сонсоод чихэндээ итгээгүй. Би нөхрөө улс төрч болгохыг хүсээгүй. Хэрвээ тэр улс төр болбол гэр бүлдээ тавих анхаарлаа сулруулах болно. Би нөхрөө байгаагаар нь хайрлахыг хүсч байна. Нөхрөө цэнхэр дэлгэц, тайзан дээрээс харах их дуртай. Би их эсэргүүцэж байсан ч хожим түүнийхээ сонголтыг хүлээн зөвшөөрсөн” гэж ярьсан байна.

 

Еленагийн ЗӨГНӨЛ биелсэн үү

 

Зеленский “Ард түмний зарц” гэх цуварлын гол дүрийг бүтээж, олны танил болсон гэхэд хилсдэхгүй. Уг цувралд дунд сургуулийн багш Голобородько гэгч /гол дүр/ санамсаргүй байдлаар Украины Ерөнхийлөгч болдог тухай өгүүлдэг юм.

 

Энэхүү цувралын оргил хэсэг болох уг хэсгийн зохиол дээр Елена ажиллажээ. Ийнхүү Еленагийн цаасан дээр бичсэн зохиол бодит амьдрал дээр биелсэн хэмээн олон нийт бичиж байна.

 

Халз мэтгэлцээний үеэр Зеленский “Гэхдээ би өнгө, будаггүй, хачир, чимэггүй зөвхөн ард түмнээ гэсэн сэтгэлтэй Ерөнхийлөгч байх болно. Би энэ удаад Ерөнхийлөгчийн дүрд тоглохгүй. Жинхэнэ Ерөнхийлөгч болох болно” гэж хэлжээ.

 

НУУЦЛАГ ГЭР БҮЛ

 

 

Шинэхэн Ерөнхийлөгчийн гэр бүлийн талаарх мэдээлэл тун ховор байдаг. Тэд олны өмнө хамтдаа огт гардаггүй бөгөөд сонгуулийн үеэр л Елена нөхрийнхөө хамтаар томоохон арга хэмжээ, сонгуулийн сурталчилгаанд оролцжээ.

 

2013 оны нэгдүгээр сард мэндэлсэн Кирилл гэх хүүгийн ганц ч зураг нийтийн сүлжээнд байхгүй. Хос хүүхдүүдээ ихэд нууцалдаг ба өөрсдөө ч нийгмийн сүлжээнд ерөнхийдөө “идэвхгүй” хүмүүс. Зеленский “нийгмийн сүлжээ огт сонирхдоггүй. Цагийн гарз” боддог гэнэ.

 

Тэрбээр иргэдийн хамгийн их сонирхдог гэр бүлийнхээ талаар хэвлэлд “Хүүхдүүд минь хичээлдээ их сайн. Би тэдний сайн сайхны төлөө бүх анхаарлаа хандуулж, өндөр боловсрол олгохыг хичээдэг жирийн нэг эцэг. Тэд минь аюулгүй, тайван байх нь миний хамгийн чухал зүйл. Эхнэр минь надтай ижил спортоор хичээллэдэг. Их гэгээлэг бас их сайхан хоол хийдэг” гэж ярьжээ.

 

Хэдэн жилийн өмнө жүжигчин эрийг өөрөөсөө нас залуу бүсгүйтэй амрагийн харилцаатай болсон гэх шуум хэвлэлээр нэг гарах болжээ. Энэ талаар Елена “Би нөхрийнхөө үнэнч байдалд эргэлзэхгүй байна” гэв.

 

Меланиа Трампын ХУУЛБАРЛАГЧ БИШ

 

 

Елена ганцхан сарын дараа Тэргүүн хатагтай болно. Тэрбээр энэ талаар “Тэргүүн хатагтайн үүрэг маш их хариуцлагатай ажил гэдгийг сайн ойлгож байгаа. Үнэнийг хэлэхэд энэ талаар хангалттай сайн мэдээлэл байхгүй учир юу хийхээ ойлгохгүй явна. Миний хийх ажил бол бага алдаа гаргах. Мөн Ерөнхийлөгчийн хэлэх үгийг нягталж, засахад бэлэн” гэж хэлжээ.

 

Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажил эхэлсэн цагаас Елена олны анхаарлыг нөхрөөсөө илүүтэй татах ба өмссөн хувцас, гутал, цүнх болон нүүр будалт, үс засалт гээд л хэвлэлийнхэн бүгдийг “дурандах” аж

 

Олон нийт Еленаг“АНУ-ын Тэргүүн хатагтай Меланиа Трампыг даган дуурайгч” гэж буруутгаж, сөрөг мэдээллийг нийгмийн сүлжээндээ бичих болсон юм.

 

Энэ талаар “Би өөртөө үнэнч байдаг. Би хэн нэгнийг хуулбарлах дургүй. Хэн нэгнийг дуурайх нь утгагүй асуудал. Би өөрийгөө хэрхэн хувцаслахаа сайн мэднэ. Нөхрөө ч гэсэн хэрхэн сайхан харагдуулахыг сайн мэднэ” гэж хэлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Зеленскийн тоглосон Ард түмний зарц ОАК дээр ерөнхийлөгчийн эгч ажилд орох гээд очиход ажилд авах орон тоо байхгүй харин Монголд Соёлын төлөөлөгчөөр ажиллуулж болох юм гэхэд татгалздаг мөн Оросуудыг маш их доромж байдлаар гаргадаг. Хохолууд яагаад Монголчуудыг доромжлоод гаргаад байна. Дургүй хүрч байна шүү учир нь тус кино хохолууд манайд халтар царайт гардаг шиг үзсэн тэгэхээр тэдэнд Монгол Улс маань хүн очиж ажиллахааргүй ядуу дорой буурай орон болж харагдаж байна харин бид дуугай суугаад киног нь үзээд байдаг мангуу юм аа эсэргүүцээч ээ
2019-05-01
Ukrain dampuurnaa
2019-04-26
zochin:
шйл инээдтэй юм мангар
2019-04-26
Нянгарт тоглодог Ган-Очир бэлээхэн байж байна
2019-04-25
Manaid daraagiin Yoronhiilogch bolchih jujigchin hen baidag bilee. odoonoos beltgelee hangaj ehelbel manai daraagiin yoronhiilogch Jujigchin baih buren bolomj bna shuu.
2019-04-25