Ж.Ганбаатарыг байнгын хорооны даргаар сонгохыг 100 хувийн саналаар дэмжлээ
2019-05-07

 

Эдийн засгийн байнгын хороо хуралдаж, даргаа сонголоо. Байнгын хорооны дарга нарын хугацаа нэг жил байдаг. УИХ дахь МАН-ын бүлэг уг асуудлыг хэлэлцээд Ж.Ганбаатарыг сонгохыг дэмжжээ.  Байнгын хорооны даргад нэр дэвшигчдээс гишүүд асуулт тавьж, хариулт авлаа. 

 

 

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:

 

-Эдийн засгийн байнгын хорооны даргыг тогтвортой ажиллуулах нь чухал байдаг. Гэхдээ МАН-ын бодлого байх, хүн бүр дарга болоод дууслаа. Одоо бүрэн эрхийн хугацаа дуусахад нэг жил үлдлээ. Эдийн засаг өсөлттэй гарч байгаа ч хүртээмж байхгүй, ажилгүйдэл, ядуурал нэмэгдэж байна. Энэ хэрээр гэмт хэрэг өсч байгаа. Өнөөдөр бид сүржин, сүржин зүйл ярьж, шударга ёс гээд байна. Гэтэл нийгэм уруудаж байна. Энэ ажлыг бид байнгын анхааралдаа авах ёстой. Эдийн засгийн өсөлтийн хүртээмжийг иргэдэд хүргэх нь чухал. Үүнд Эдийн засгийн байнгын хороо ямар шийдвэр гаргах вэ? Шатахуун, махны үнийн өсөлт иргэдийн халаасыг тэмтэрч байна. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд бүтээн байгуулалт, эдийн засгийг солонгоруулах асуудал яригдсангүй. Уул уурхайн түүхий эд олон улсад үнэд хүрсэнээс муу яриад байгаа Эрдэнэт, Тавантолгой дээр амьдарч байна.

 

Нэр дэвшигч Ж.Ганбаатар:

 

-Эдийн засагтай холбоотой бүх зүйлийг эдийн засгийн байнгын хороо хэлэлцээд явах ёстой. Том том төслүүдийг хэлэлцэн дүгнэлт гаргах байх. Бодлогын хүрээнд ажиллана. 

 

Ийнхүү Эдийн засгийн байнгын хорооны даргаар Ж.Ганбаатарыг сонгохыг дэмжих санал хураалт явуулав. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар Ж.Ганбаатарыг Эдийн засгийн байнгын хорооны даргаар сонгохыг 100 хувь дэмжлээ. 

 

Ийнхүү Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан өндөрлөв. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
DR. UROLOGIST:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2021-07-23