Хойд Солонгос Вьетнамаас хүнсний тусламж хүсчээ 
6-6

 

БНАСАУ 300 мянган тонн хүнс зээлээр өгөх хүсэлтийг Вьетнамд тавьжээ. Энэ оны хоёрдугаар сард БНАСАУ-ын тэргүүн Ким Жон Ун тэргүүтэй төлөөлөгчид Вьетнамы удирдлагуудтай уулзах үеэр ийм хүсэлт тавьсан гэж Чусон Ильбо сонин мэдээллээ. Энэ хүсэлтэд Вьетнамын тал нааштай хариу өгсөн гэнэ. 


Түүнчлэн эх сурвалжийн мэдээлснээр, хүнсний хомсдолд орсон Хойд Солонгос дипломат шугмаар нээлттэйгээр дэмжлэг хүсч байгаа гэнэ. 


Энэ оны хоёрдугаар сард НҮБ дахь Хойд Солонгосын элч Ким Сон Жин олон улсын байгууллагад хандан БНАСАУ-п хүнсний тусламж үзүүлэхийг хүссэн захидал илгээжээ. 


Түүнчлэн Зүүн Өмнөд Азийн орнууд дахь БНАСАУ-ын элчин сайд нар ч улс оронд нь хүнсний хомсдол нүүрлэсэн талаар удаа дараа мэдэгдэж байлаа. 

 

Г.Бямбасүрэн

 

 

НҮБ: Хойд Солонгосчууд амьд үлдэхийн  тулд авлига өгдөг 

Shuud.mn
Сонин хачин
Hudla:
Shal hudla yum bichih yuma
2019-06-11