Huawei утас WhatsApp,  Instagram ашиглах боломжгүй боллоо 
2019-06-08

Фейсбүүк Хуавэй ухаалаг утсанд өөрсдийнх нь апликейшнийг суулгахыг хориглосон тухай Ройтерс мэдээллээ. 


Тодруулбал, Хуавэй утасны хэрэглэгчид WhatsApp мессенжер,  Instagram апликейшнийг хэрэглэх боломжгүй болох юм байна.

Гэхдээ одоо ашиглаж байгаа болон, худалдаанд бэлэн байгаа ухаалаг утаснуудад энэ хориг хамааралгүй, харин цаашид үйлдвэрлэх утаснууд дээрх төрлийн апликейшн ашиглах боломжгүй болох гэнэ. 


Эргэн сануулахад, тавдугаар сарын 16-ны өдөр АНУ-ын Худалдааны яам Хятадын Хуавэй компани болон түүний 70 салбарыг хар жагсаалтанд оруулсан юм. Үүний дараа Google, Intel, Qualcomm, Xlinx, Broadcom на Хуавэйтэй хамтран ажиллахаас татгалзснаа мэдэгдэж байлаа. 

Харин Хуавэй компани АНУ-ын дээрх шийдвэрийг хууль бус хэмээн үзэж, АНУ-ын шүүхэд хандахаар зэхэж байгаа юм. 

 

Г.Бямбасүрэн

 

Хятадад “АРДЫН ДАЙН” хүчээ авлаа

Shuud.mn
Сонин хачин