Тэргүүлэгч компаниуд ажилтнууддаа  Huawei -тэй харилцахыг хоригложээ  
2019-06-10

Америкийн эрх баригчид Хуавэй компанийг хар жагсаалтанд оруулсантай холбогдуулан АНУ болон бусад улсын хэд хэдэн технологийн томоохон компаниуд Хуавэй  компанийн ажилтнуудтай холбогдохыг ажилтнууддаа хоригложээ.  

 

Ройтерс агентлагийн мэдээлснээр,  Intel, Qualcomm болон Өмнөд Солонгосын үүрэн холбооны  LG Uplus болон бусад томоохон компаниуд ажилтнуудаа Хуавэй компанийн ажилтнуудтай албан бусаар харилцаа тогтоох, тэр дундаа шинэ технологийн стандартуудын талаар ярилцахыг хориглосон байна.  

 

Технологийн компаниудын ажилтнуудын дунд албан бус уулзалтууд зохион байгуулагдах нь түгээмэл байдаг гэнэ. Ингэснээр тав дахь үеийн 5G сүлжээ зэрэг төрөл бүрийн харилцаа холбооны технологийн стандартуудыг инженерүүд ярилцан, хэлэлцэх боломж олгодог байна. Хэдийгээр АНУ-ын эрх баригчид энэ төрлийн харилцааг хориглоогүй ч тэргүүлэгч компаниуд Америкийн засгийн газар дургүйцэж болзошгүй гэж болгоомжилсны улмаас Хуавэй компанийн төлөөлөгчидтэй харилцахыг хоригложээ.  

 

Г.Бямбасүрэн

 

Huawei АНУ-ын эсрэг зарга үүсгэв 

Shuud.mn
Сонин хачин