Казахстан: Жагсагчдыг баривчилж, олон нийтийн сүлжээг хязгаарлаж байна 
2019-06-13

Зургаадугаар сарын 12-ны орой зөвшөөрөлгүй эсэргүүцлийн жагсаалд оролцсон 100 орчим хүн Астана хотод баривчлагджээ. Энэ жагсаалыг Казахстанд хориглосон “Казахстаны ардчилсан сонголт” хөдөлгөөний дэмжигчид зохион байгуулсан байна. 


“Азаттык” радиогийн мэдээлснээр цагдаагийнхан эхлээд ахмад настан болон эмэгтэйчүүдийг “бичиг баримт шалгана” гэх нэрийдлээр цагдаагийн машинд суулгасан бол дараа нь талбай руу ойртож ирсэн бүхнийг баривчилжээ. 


Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн болон өдгөө Аюулгүйн зөвлөлийн тэргүүний алба хашиж байгаа, анхны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын дэглэмийг эсэргүүцсэн хүмүүсийг ийнхүү баривчилсан нь сүүлийн өдрүүдэд тохиосон  гурав дахь томоохон баривчилгаа болсон байна. 


Өмнө нь, зургаадугаар сарын 9, 10-ны өдрүүдэд Алматы болон Нур-Султан хотуудад олныг хамарсан баривчилгаа болсон юм. Тус улсын Дотоод хэргийн яам 700 хүнийг баривчилсан гэж мэдээлсэн ч идэвхитнүүд болон хүний эрхийг хамгаалагчид баривчлагдсан хүний тоо 5000 давсан гэж мэдээлжээ.  Мөн саатуулах байр хүрэлцээгүйн улмаас баривчлагдсан хүмүүсийн ихэнхийг Алматы, Нур-Султанаас зэргэлдээ хотууд руу шилжүүлсэн байна. 

 

Ийнхүү олон хүн баривчилсны дээр олон нийтийн сүлжээ доголдож байгаа талаарх мэдээллүүд гарсаар байгаа юм. Тухайлбал фейсбүүкд "сүлжээг цаанаас нь хязгаарлалаа", "мессенжер ажиллахгүй байна", "постууд бүр цаашаа явж шалгагдаад эргэн ирж нийтлэгдэж байгааг мэдэж байна уу?" гэх зэрэг постуудыг Казахстаны иргэд олноор нийтлэжээ. 

 

 Г.Бямбасүрэн 

 

Үр дүн нь тодорхой, Назарбаевгүй анхны сонгууль

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Erduul neftee zuv ahiglaj khugjij chadsan uls daa...Kharin khooson ardchilal yarisan ureeduin khulgaich nariig ingej l nam darakh kheregtei...
2019-06-14
казахууд улсаа нураалгахгүй гэж л байгаа байх нурвал монгол шиш\г болно
2019-06-13
Зочин:
Казакстаны хѳгжлийн нѳү хау. Одоо манайхан энэ аргыг импортлох гээл байгаашдээ.
2019-06-13
Mongolchuud shig TEMTSEJ chaddaggui uls ybaandaa mohdog jamtai.
2019-06-13
Dara:
ooriigoo khichee, ottapsn
2019-06-13
Dara:
ooriigoo khichee, ottapsn
2019-06-13
Мусилманчуудад тэнэг ардчилал яавч зохихгүй, шариатын хууль л хамгийн зөв шийдвэр,
2019-06-13
oimsiig ni gozolzuulj bn. Nazarbayev yamar mundag hun baisan-g ene hed oilgohgui ee.
2019-06-13
Hasguudiig darj bhgui bol bolohgui
2019-06-13
Dara:
ooriigoo khichee, ottapsn
Dara:
ooriigoo khichee, ottapsn