Гал түймэр унтраах, аврах 70 дугаар ангийн нээлт боллоо
2019-06-26

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал Ховд аймгийн Зэрэг сум, Говь-Алтай аймагт ажиллалаа.

 

 

Ховд аймгийн Зэрэг суманд ажиллах үеэрээ тус суманд Засгийн газрын 2017 оны 192 дугаар тогтоолоор шинээр байгуулагдаж байгаа Гал түймэр унтраах, аврах 70 дугаар ангийн нээлтийн ажиллагаанд оролцсон юм. 

 

 

Тус анги нь Зэрэг сумын ахуйн үйлчилгээний байрыг аймгийн ИТХ-ийн 85 дугаар тогтоолоор шилжүүлэн авч, засвар тохижилтыг хийж гүйцэтгэн, үйл ажиллагаагаа эхлүүлээд байна.  

 

 

Харин Говь-Алтай аймагт ажиллах үеэрээ аймгийн Онцгой байдлын газрын үйл ажиллагаатай танилцан, алба хаагчидтай уулзалт хийлээ.

 

 

Уулзалтын үеэр Онцгой байдлын байгууллагаас авч хэрэгжүүлж байгаа бодлого үйл ажиллагааг танилцуулахаас гадна аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчдын ажил үүргээ гүйцэтгэх мэргэжлийн ур чадвар, нийгмийн баталгааг хангах болон эрүүл мэндийг хамгаалах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний биелэлттэй танилцаж, санал хүсэлтийг сонссон юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

 

Shuud.mn
Сонин хачин
Fjjl:
ХҮҮХЭН БАДРАЛ ЗУГААЛАХАА БОЛИО. ЧИ АЖИЛТАЙ ТАНИЛЦАЖ ЯАДАГ ЮМ.НУТАГ ОРНООРОО ОЧИЖ ДАЙЛУУЛЖ Л ЯВНА ГЭСЭН. ОНЦГОЙ АЛБЫГ САМАРЧ ХАНААГҮЙ ЮУ ОЛОН АРВАН ХҮНИЙ АМИАР ТОГЛОЛОО. ОДОО БОЛОО ЮМ БИШҮҮ. ШУНАЛ ИХТВЭЛ ҮР УДАМД ЧИНЬ ГАЙ БОЛЖ ИХ ЗОВДОГ ЮМ ГЭСЭН ШҮҮ. ГАЛ СӨНӨӨГЧ НАРЫГ НОХОЙ МЭТ ҮЗДЭГ НОВШИЙН ДАРГА ДАА ЧИ ШАНГАА ХҮРТЭЖ ЖАНГАА ИДЭХ ЦАГ ЧИНЬ ИРНЭ ГАЙГҮЙ. ХАРЖ Л БАЙГААРАЙ.
2019-06-27