Худалдааны дайн: АНУ, БНХАУ ирэх долоо хоногт Бээжинд хэлэлцэнэ 
2019-07-05

АНУ-ын төлөөлөгчид ирэх долоо хоногт хоёр улсын хоорондын худалдааны хэлэлцээрийг сэргээхээр Бээжинд очихоор төлөвлөж байгаа гэж "South China Morning Post" сонин мэдээллээ. 


Эх сурвалжийн мэдээлснээр, Хятадын Хуавэй компанийн эсрэг тавьсан хоригийг хэсэгчлэн зогсоох тухай амлалтаа Вашингтон ойрын үед биелүүлэх эсэхээс зөвлөгөөний үр дүн олон талаар шалтгаалах гэнэ. 


Энэ чиглэлд анхны бодит алхам гарвал Бээжин хариу болгон АНУ-аас хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн худалдан авах хэмжээгээ ихэсгэж эхэлнэ гэж шинжээчид эх сурвалжид мэдээлжээ. 


Эргэн сануулахад, G20 дээд хэмжээний уулзалтын үеэр Трамп, Ши Жинпин нар уулз худалдааны хэлэлцээрийг сэргээх талаар тохиролцсон юм. Америкийн тэргүүн 300 тэрбум ам.долларын өртөгтэй Хятадын бараанд шинээр татвар тавихгүй гэж амласны дээр Хуавэй компанийн үйл ажиллагаанд тавьсан хязгаарлалтуудыг зөөлрүүлнэ гэж амласан. Харин Хятадын тал үүний хариуд Америкийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг худалдаж авах хэмжээгээ нэмэгдүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн юм. 

 

Худалдааны дайн: Америк компаниуд хохирох нь

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин