Оросын сүүлийн онгоц Тбилиси хотоос ирлээ 
2019-07-08


Оросын Аэрофлот компанийн онгоц Гүржийн Тбилиси хотоос Москвад өнөөдөр ирлээ. Энэ нь хоёр орны хооронд агаарын харилцааг цуцлахын өмнөх, Гүрж-Оросыг чиглэсэн сүүлийн онгоц болж байгаа юм.

 
Үүнээс өмнө Тбилиси-Москва чиглэлийн сүүлийн нислэгүүдийг Гүржийн хоёр агаарын тээврийн компани гүйцэтгэжээ. 


Ийнхүү агаарын тээврийн компаниуд сүүлийн нислэгээ гүйцэтгэх болсон нь Оросын эсрэг жагсаал Гүржд гарсантай холбоотойгоор ОХУ агаарын харилцаагаа таслах шийдвэр гаргасан юм.


Тодруулбал, Үнэн алдартны парламент хоорондын чуулганы Ерөнхий ассамблейн чуулган дээр Төрийн думын гишүүн Сергей Гаврилов оролцсныг Гүржийн сөрөг хүчнийнхэн эсэргүүцэн, зургаадугаар сарын 20-ны өдөр Тбилиси хотод Оросын эсрэг жагсаал цуглаан болсон. 


Эсэргүүцлийн жагсаал яваандаа эмх замбараагүй байдалд шилжин, улмаар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин долоодугаар сарын наймны өдрөөс эхлэн Гүржтэй агаарын харилцаагаа таслах тушаал гаргасан юм. Мөн энэ өдрөөс ОХУ-ын нутаг дэвсгэр дээр Гүржийн агаарын тээврийн компаниудыг хүлээн авахгүй байх шийдвэр хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ. 


Агаарын харилцааг зогсоох тухай шийдвэр гаргах үед Гүрж улсад Оросын 54 мянга орчим иргэн байсан гэнэ. Тэдгээрээс 4,5 мянга нь тийзээ буцаах, солих боломжийг ашиглаагүй бөгөөд улмаар тэднийг энэ долоо хоногт эх орондоо эргэн ирэхэд нь зориулж ОХУ-ын Тээврийн яам нэмэлт хөрөнгө гаргажээ. 

 

Гүржээс агаарын харилцаагаа таслахыг Путин тушаав

 

Г.Бямбасүрэн 

Shuud.mn
Сонин хачин
orosiin deerengvi vzliin esreg jagsaj baigaa yum huurhii
2019-07-13
Zochin:
Teneg gurjuud tom tenegtej. Manai teneguud bas inguul hytad oros hilee haalaa guitsee. Teneg bhaa l bolichih heregtei
2019-07-12
Orosiin duu:
Muuriin sahlaar oroldoj baij teneg gurjuud
2019-07-09
Golog
2019-07-08
монголмаа:
саваагүй нохой саранд хуцав гэгч зүйл болох вий дээ.
2019-07-08
Golog