Хонгконг: Жагсаал дахин сэргэлээ 
2019-07-08

Ням гаригт, 230 мянга орчим идэвхитэн хотын эх газрын хэсэгт дахин эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан талаар ТАСС агентлаг мэдээллээ. 


Жагсаалд оролцогчид эргийн алдарт Оддын гудамжаас холгүйхэн орших Шим Ша Цуй дүүрэгт цугларсан байна. 


Тэд энэ удаад сэжигтэн шилжүүлэх тухай хуулийн төслийг эрх баригчид батлах гэснийг олноороо эсэргүүцсэн Хонгконгд болж буй нөхцөл байдалд Хятадын жуулчдын анхаарлыг татах зорилготой байжээ. 


Улмаар эх газрын Хятадаас жуулчны групп хүлээн авч буй аяллын агентлагууд эсэргүүцлийн жагсаал болж буй дүүрэгт жуулчдыг очихгүй байхыг анхааруулсан байна. 


Жагсаалын улмаас хэд хэдэн гудамж хаагдаж, замын түгжрэл үүсчээ. 


Эргэн сануулахад,БНХАУ-ын хууль тогтоомжийг зөрчсөн хэрэгт сэжиглэгдсэн эсвэл эрэн сурвалжилж байгаа этгүүдүүдийг эх газрын Хятад руу шилжүүлэх тухай хуулийн төслийг Хонгконгийн эрх баригчид хэлэлцэхээр төлөвлөснийг эсэргүүцэн сарын өмнө энэхүү автономт бүсд олныг хамарсан эсэргүүцлийн жагсаал гарч байлаа. 


Долоон сая гаруй хүн амтай Хонгконгийн хоёр сая гаруй хүн жагсаалд нэгдэн, улмаар олон нийтийн шахалтаар эрх баригчид хуулийн төслөө хойшлуулж байв. 


Гэсэн ч энэ нь жагсагчдыг зогсоосонгүй, улмаар өнгөрсөн даваа гаригт, Хонгконг Хятадын харьяанд шилжсний 22 жилийн ойн өдрөөр дахин жагсаал болж, жагсагчид Хууль тогтоох зөвлөлийн байр руу дайран орч, цонх, хаалга эвдэн, улмаар цагдаагийнхан нулимс асгаруулагч хий ашиглан жагсагчдыг тарааж байлаа. 

Хонконг: Хуулийн төсөл цуцлагдаж, жагсагчид ялав

 

 Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
zochin:
omhii hujaa nariig haa saigui uzehgui ymaa.
2019-07-09
Энэ бол тос дотроосоо өтхийн шинж буй заа,гэвч хятад угаасаа хэд хэдэн улс нэгдэж бий болсон улс.
2019-07-08
баяр:
Илүү их хүчийг аваасай билээ дээ.
2019-07-08