Зеленский Чернобылийг “эрх чөлөөний нутаг” болгоно гэв 
2019-07-11

 

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Чернобылийн бүсд жуулчдад зориулсан ногоон хонгил нээх тухай тушаалд гарын үсэг зуржээ. 


Тэрбээр “аймшигт сүйрлийн газраас хүмүүсийг үргээхээ больж”, тусгаарлагдсан бүс нутгийг Украины билэг тэмдэг, “эрх чөлөөний нутаг” болгох цаг нь ирсэн гэж үзсэн тухай News.ru мэдээлсэн байна. 


Чернобылийн атомын цахилгаан станцын дөрөвдүгээр реакторын хамгаалалын шинэ аркийг хүлээлгэн өгөх ёслолын ажиллагааны үеэр “Орхигдсон бүс нугийг шинэ Украины эдийн засгийн өсөлтийн цэгүүдийг нэг болгох зарлигт гарын үсэг зурлаа” хэмээн Владимир Зеленский мэдэгджээ. 


Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу Чернобыльд жуулчдад зориулсан ногоон хонгил байгуулах бөгөөд ингэснээр энэ бүс рүү нэвтрэх гэж албан тушаалтнуудад авлига өгдөг, удаан хугацаанд дараалал хүлээдэг зэрэг хянан шалгах постууд дээр гардаг дутагдлуудыг арилгах гэнэ. Мөн тусгаарлагдсан бүсд дүрс бичлэг хийх хоригийг цуцлах зэргээр олон хязгаарлалтын арга хэмжээг цуцлах юм байна. 


“Эрдэмтэд, экологчид, түүхч, жуулчид гээд дэлхий дахинаа Чернобылийг үзүүлэх ёстой. Гэвч өнөө хэр нь энэ бүс авлига нүүрлэсэн газар хэвээр байна.хүчний байгууллагынхан жуулчдаас хахууль авч, хууль бусаар төмрийн хаягдал зөөж, байгалийн нөөцийг ашигладаг. Удахгүй энэ бүхнийг зогсооно” гэж Зеленский мэдэгджээ. 

 

HBO -ийн цувралын дараа Чернобылийг чиглэх жуулчдын тоо эрс өснө 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин