Худалдааны дайн: Хуавэйгийн эсрэг тавьсан хоригуудыг сулрууллаа 
2019-07-11

АНУ-ын Ерөнхийлөгчийн захиргаа Хятадын Хуавэй компанитай хамтрах Америкийн бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагаанд тавьсан хориг арга хэмжээнүүдийг  ихээхэн сулруулсан талаар ВВС мэдээллээ. 


АНУ-ын Худалдааны сайд Уилбур Россын мэдэгдснээр АНУ-ын аюулгүй байдалд заналхийлэхгүй гэж үзвэл теле харилцааны төхөөрөмж үйлдвэрлэдэг Хятадын компанид бараануудаа борлуулах лиценз шилжүүлэхийг зөвшөөрөх гэнэ. 


Хэдий ийнхүү хоригийг зөөлрүүлсэн ч Хуавэй компани хар жагсаалтанд хэвээр үлдлээ. Энэ компанитай хамтран ажиллахын тулд Америкийн компаниуд урьдын адил тусгай зөвшөөрөл авах шаардлагатай юм. 

 

Худалдааны дайн: АНУ, БНХАУ ирэх долоо хоногт Бээжинд хэлэлцэнэ 

 

Г.Бямбасүрэн
 

Shuud.mn
Сонин хачин