Меркель эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа өгөхгүй

Сүүлийн үед Германы канцлер Ангела Меркелийн бие тавгүйрхсэн хэд хэдэн тохиолдол гарсны дараа барууны хэвлэлүүдээр түүнийг ажлаа өгч болзошгүй гэх мэдээлэл тархах болсон юм. Харин Германы канцлер Ангела Меркель эрүүл мэндийн байдлынхаа улмаас огцрох бодолгүй байгаа гэж Холбооны канцлерын газрын тэргүүн Хельге Браун мэдэгдснийг Ройтерс дамжууллаа.
Түүний өгүүлснээр, Меркелийн бие сайн 2021 онд үүрэгт ажлынх нь хугацаа дуусах хүртэл албан тушаалаа үргэлжлүүлэн хашихад бэлэн байгаа гэнэ.
“Тэрбээр 2017 онд дөрвөн жилийн хугацаатай дахин соногдсон. Бид өмнөх зорилтуудаа хэрэгжүүлэхийн тулд энэ хугацаагаа дуусгах ёстой” хэмээн Браун цохон тэмдэглэжээ.
Эргэн сануулахад, сүүлийн үед Меркель олны өмнө бие нь тавгүйрхсэн тохиолдол хэдэнтээ гарсан. Хамгийн анх, өнгөрсөн сарын 18-ны өдөр Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй уулзах үеэр тэрбээр дагжин чичирж байсан бөгөөд уулзалтын дараа Меркель “усгүйдсний улмаас бие тавгүйрхсэн” гэж тайлбарлаж байлаа.
Гэвч үүнээс хэдхэн хоногийн дараа, зургаадугаар сарын 27-ны өдөр Германы Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайертай уулзах үеэрээ мөн долоодугаар сарын 10-ны өдөр Финляндын Ерөнхий сайд Антти Риннетэй уулзах үеэрээ дагжин чичирж, улмаар төрийн дууллыг суугаагаараа сонссон юм.
ВИДЕО: Меркелийн бие дахин тавгүйрхэв
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ