Хятад Хонгконгийн эсэргүүцлийг зохицуулах төлөвлөгөө боловсруулж байна 
2019-07-18

БНХАУ Олон нийтийн эсэргүүцэлд цэг тавихын тулд Хонконгийн улс төрийн хямралыг зохицуулах цогц стратеги боловсруулах үүрэгтэй ажлын хэсгийг байгуулжээ. Ойрын үед энэхүү төлөвлөгөөг БНХАУ-ын дээд удирдлагад танилцуулна гэж South China Morning Post мэдээллээ. 


Энэхүү ажлын хэсэг нь Хонгконгийн захиргаа болон орон нутгийн цагдаагийн хүчээр нөхцөл байдлыг зохицуулахаар төлөвлөж байгаа гэнэ. Бээжин нөхцөл байдалд шууд оролцохгүй, мөн Хятадын Ардын члөөлөх армийг татан оролцуулахгүй гэсэн байр суурьтай байгааг эх сурвалж онцолсон байна. 


Мөн сэжигтэн шилжүүлэх хуулийн төслийн улмаас оршин суугчдын дунд нэр хүндээ алдсан, Хонгконгийн захиргааны тэргүүн Кэрри Ламыг огцруулах хувилбарыг ч авч хэлэлцээгүй гэнэ. 


Эргэн сануулахад,БНХАУ-ын хууль тогтоомжийг зөрчсөн хэрэгт сэжиглэгдсэн эсвэл эрэн сурвалжилж байгаа этгүүдүүдийг эх газрын Хятад руу шилжүүлэх тухай хуулийн төслийг Хонгконгийн эрх баригчид хэлэлцэхээр төлөвлөснийг эсэргүүцэн сарын өмнө энэхүү автономт бүсд олныг хамарсан эсэргүүцлийн жагсаал гарч байлаа. 


Долоон сая гаруй хүн амтай Хонгконгийн хоёр сая гаруй хүн жагсаалд нэгдэн, энэ жагсаал удаа дараа зохион байгуулагдсны дараа олон нийтийн шахалтаар эрх баригчид хуулийн төслийг хэлэлцэхгүй гэж мэдэгдэж байв.

 

Хонконг: Хуулийн төсөл цуцлагдаж, жагсагчид ялав 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин