Япон ОХУ, БНСУ-д эсэргүүцэл илэрхийлэв

Япон тэнгис дэх маргаантай арлуудын бүсд ОХУ-ын Агаар сансрын хүчний онгоцуудыг амдахаар Өмнөд Солонгосын сөнөөгч онгоцууд хөөрсөн хэрэгтэй холбоотойгоор Японы засгийн газар ОХУ болон БНСУ-д эсэргүүцэл илэрхийлсэн талаар Kyodo агентлаг мэдээллээ.
“Манай нутаг дэвсгэр дээгүүр ийм үйлдэл гаргах нь байж болшгүй хэрэг” хэмээн Японы Засгийн газар цохон тэмдэглэсэн бөгөөд дипломат сувгаар эсэргүүцлийг илгээсэн байна.
Өмнө нь мэдээлсэнчлэн, мягмар гаригийн өглөө ОХУ-ын гурван онгоц, Хятадын Агаарын цэргийн хүчний хоёр онгоц агаараас эсэргүүцэн хамгаалах хамгаалалтын таних бүсд нэвтэрсэн гэж БНСУ-ын Зэвсэгт хүчний командлалаас мэдээлсэн юм. Өмнөд Солонгосын мэдээлснээр Оросын нэг онгоц агаарын орон зайг хоёронтоо зөрчсөн байна. Энэ үйл явдал Япон, БНСУ-ын хоорондын газар нутгийн маргаантай, Япон тэнгис дэх Токто арлуудын бүсд болжээ.
Ийнхүү Оросын онгоцууд агаарын орон зай зөрчсөн гэсэн мэдээллийн дараа ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас мэдэгдэл хийн, Ту-95МС стратегийн хоёр бөмбөгдөгч онгоц “Япон тэнгисийн завсрын бүсд төлөвлөгөөт нислэг гүйцэтгэсэн бөгөөд бусад улс орнуудын хилийг зөрчөөгүй” хэмээн онцолсон байна.
БНСУ: Оросын онгоцуудыг амдахаар сөнөөгчид хөөргөжээ
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ