Хойд Солонгос бага тусгалтай хоёр пуужин хөөргөжээ 
2019-07-25


Долоодугаар сарын 25-ны өдөр Хойд Солонгос Япон тэнгисийн чиглэлд бага тусгалтай хоёр пуужин харвасан гэж Японы Засгийн газар мэдэгджээ. 


Засгийн газрын төлөөлөгчийн мэдэгдснээр пуужингууд Японы эдийн засгийн бүсд хүрээгүйн дээр үндэсний аюулгүй байдалд шууд заналхийлээгүй гэнэ. 


Одоогоор Япон улс пуужин хөөргөсөн талаарх мэдээллийг цуглуулан, дүн шинжилгээ хийхээрг ажиллаж байгаа талаар ТАСС мэдээллээ. 


Ийнхүү Японы Засгийн газар мэдэгдэл гаргахаас өмнө Өмнөд Солонгосын Цэргийн хүчний штабуудын дарга нарын хорооноос БНАСАУ дорнод чиглэл рүү  загвар нь үл мэдэгдэх хоёр пуужин хөөргөсөн гэж мэдээлж байлаа. Пуужингуудыг Вонсан хотын ойролцоогоос Япон тэнгисийн зүгт хөөргөсөн бөгөөд пуужингууд 430 км зай туулсан гэж Өмнөд Солонгосын цэргийнхэн мэдээлжээ. 


Энд дуулгахад, Хойд Солонгос хамгийн сүүлд энэ оны тавдугаар сарын есний өдөр дорнод чиглэл рүү пуужин хөөргөсөн юм. Тухайн үед пуужинг Пхёнан-Пукто мужийн Синори суурингаас хөөргөж байлаа. 

 

АНУ-ыг буулгаж авах КИМ-ийн гэдийлт

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Ойрын зайн тусгалтай пуужин харважээ
2019-07-25
ИРГЭН:
МАНАЙД ГАНЦ ХОЁР ПУУЖИН ӨГЧИХГҮЙ Л ЮМ БАЙХ ДАА.ТЭГВЭЛ Ч ЭНДҮҮРЭЭД ОЮУ ТОЛГОЙГОО ОНООД БУЛЧИХНА ДАА.
2019-07-25
Зочин:
хойд солонгосчууд далай руу пуужин харваж сүрдүүлэхээс өөр юу ч чадахгүй аймхай амьтад.
2019-07-25