Иран баллистик пуужин хөөргөлөө 
2019-07-26

 

Иран улс дунд тусгалтай баллистик пуужин хөөргөсөн талаар Фокс Ньюс телевиз мэдээллээ. 


Фокс Ньюс АНУ-ын албаны этгээдүүдээс авсан эх сурвалжтайгаар мэдээлсэн бөгөөд тэдний мэдээллээр пуужинг пүрэв гаригт шилжих шөнө хөөргөжээ. 


Ираны өмнөд хэсгээс хөөргөсөн пуужин нь “Шахаб-3” байсан бөгөөд хойд чиглэлд 960 км замыг туулж, Тегеранаас холгүйхэн цөлд унасан байна. 


Энд дуулгахад, Ираныг тойрсон нөхцөл байдал зургаадугаар сарын 13-нд Оманы буланд хоёр танкер руу халдлага үйлдсэн хэргээс хойш хурцадсан юм. АНУ энэ хэрэгт Ираныг буруутгаж, үүнийг нь Их Британи, Саудын Араб дэмжиж байсан ч Тегеран ийнхүү буруутгасныг няцаасан. 


Улмаар зургаадугаар сарын 20-ны өдөр Ираны Агаарын агаарын хүчин Америкийн ВМС RQ-4 нисэгчгүй тагнуулын нисэх аппаратыг устгасны дараа АНУ Ираны нутаг дэвсгэр дээрх гурван объектод цохилт өгөх цэргийн ажиллагаанд бэлтгэж байсан гэж Трамп мэдэгдэж байв. 


Энэ ажиллагаа эхлэхээс 10 минутын өмнө ажиллагаа явуулахгүй байх тушаал өгсөн гэж Америкийн Ерөнхийлөгч Дональд Трамп  мэдэгдэж байсан юм. 

 

Танкерын дайн: АНУ, Иран нэгнээ буруутгаж байна  

 

Г.Бямбасүрэн

 

Shuud.mn
Сонин хачин
DR. PRADHAN:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2022-11-17