ОХУ: Сибирь шатаж, иргэд нь хордож эхэллээ
2019-07-30

 

 

Оросын 20 гаруй бүс нутгийн 500 орчим суурин газар Красноярск болон Эрхүү мужд гарсан ойн түймрийн улмаас утааны бүсд орсон талаар Оросын шуурхай албад мэдээлснийг ТАСС дамжууллаа. 


“Сүүлийн үед гал түймрийн улмаас 24 бүс нутаг, 500 суурин газар утаанд автсан. Зарим газарт нөхцөл байдал дээрдсэн бол Эрхүү муж, Алтайн хязгаар, Буриад зэрэг бүс нутгуудад утаа хэвээр байна” хэмээн Оросын шуурхай албаны эх сурвалж мэдээлжээ. 


Түймрийн улмаас олон хот тосгон утаанд автаж, иргэд утаанд хордон, амьсгалын замын өвчний оноштойгоор эмнэлэгт хандах нь эрс ихэссэн гэнэ.

 
Оросын Онцгой байдлын яамны мэдээлснээр 3 сая орчим га газрыг хамарсан ойн түймрийг унтраахад дайчилсан хүч, хөрөнгө хангалтгүй байгаа тул бусад байгууллагуудаас хүч нэмэгдүүлэх шийдвэр гаргажээ. 


Дээрх бүс нутгуудад гал түймрээс үүдэлтэй утаа суурин газруудыг хэдийнэ бүрхэж, иргэд тайван амьдрах нөхцөл алдагдсан гэж үзсэн оршин суугчид онц байдал тогтоохыг шаардсан байна. Тодруулбал, Сибирийн нутаг дэвсгэр даяар гарсан гал түймрийн улмаас онц байдал тогтоохыг шаардан Засгийн газар, Ерөнхийлөгч, Эрүүл мэндийн яам, Ойн аж ахуйн яам, Онцгой байдлын яам болон Хөдөө аж ахуйн яаманд хаягласан өргөх бичгийг  долоодугаар сарын 24-ний өдөр  олон нийтийн сүлжээнд байршуулжээ. 


“Түймэр унтраахгүй байх нь дэлхий нийтийн жишиг”


Ийнхүү Сибирь тэр чигтээ шатаж байна гэж хэлж болохоор нөхцөл байдал үүссэн энэ үед бүс нутгийн эрх баригчид ямар ч арга хэмжээ авахгүй байгаа талаар Оросын хэвлэлүүд болон олон нийт ихээр шүүмжилж байв. 

ОХУ: Унтраах шаардлагагүй гэж үзсэн түймрийн цар хүрээ нэмэгдсээр байна 


Харин хүрэхэд хэцүү газрууд дахь ойн түймрийг унтраах ямар нэг арга хэмжээ авахгүй байх нь дэлхий нийтийн жишиг, гал түймрүүд байгалийн жамаараа унтардаг гэж Красноярск хязгаарын тэргүүн Александр Усс мэдэгдсэн байна. 


“Энэ бол хүрэхэд маш хэцүү, жил бүр гал түймэр гардаг газар, энэ бол манайд ч дэлхий дахинд ч гардаг байгалийн үзэгдэл. Ийм хүрэхэд хүндрэлтэй газруудад гарсан гал түймрийг манайд ч, Канад, Америк, Мексикт ч байгалийн жамаар нь унтраадаг” хэмээн Усс мэдэгджээ. 


Оросын ой болон ой хээрийн түймрийн тухай 

 

  • Оросын нийт нутаг дэвсгэрийн гуравны хоёр орчим нь ой модоор бүрхэгдсэн байдаг. Оросын ойн аж ахуйн мэдээлснээр тус улсын ойн сангийн газрын нийт нутаг дэвсгэр нь 1 тэрбум 146 сая га талбай эзлэдэг . 

  • Харин жил бүр 9000-35000 ойн түймэр бүртгэгдэж эдгээр нь 500 мянгаас 3.5 сая га хүртэлх хэмжээний газрыг хамардаг аж. Оросын Онцгой байдлын яамны мэдээлснээр 1992 оноос 2018 оны сүүл хүртэл Орост 635 мянган ойн түймэр гарчээ. 

  • Ойн түймрээс үүдэлтэй хохирлын дундаж хэмжээ жилд 20 тэрбум рубль байдгаас 3-7 тэрбум нь ойн аж ахуйд учирдаг хохирол гэнэ. Харин үлдсэн хохирол нь гал түймэр унтраах, шатсан талбайг цэвэрлэх, амьтад үрэгдснээс үүдсэн хохирол, ой нөхөн сэргээх зардал зэргээс бүрддэг аж. 

  • Оросын Онцгой байдлын албаны мэдээлснээр ой хээрийн түймрийн ихэнх нь дутуу унтраасан тамхины иш, түүдэгний цог, автомашин болон төмөр замын тээврээс  үсэрсэн оч гээд хүний буруутай үйл ажиллагаанаас  үүддэг бол маш цөөн тохиолдолд аянга цахилгаан бууснаас үүдэн түймэр гардаг гэнэ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
D:
yaj baigaad gal garchihdag bna aa
2021-08-11
Tenegt:
Bitgii tuilshiraad bai chadah yuman deeree l tuslan bizde, sibir ter chigtee bidnii nutag baisan odoo orosuud modiig tairaad hyatad ruu gargaj asar ih ashig olood suuj bna, tuimer harin ch sain yum bolov geed suuj bgaa shdee
2019-08-04
Иргэн:
Оросууд түймэр гарсан үед яаран унтараадаггүй гэдэг нь үнэн юм байна.
2019-08-04
Оросууд монголчуудад дээрэнгүй ханддаг хэзээч ач санахгүй шатаж байхдаа таарсан новшнууд.
2019-08-04
Зочин:
Монголчууд энэ цагт туславал оросууд үеийн үед санах болно
2019-08-02
Tenegt:
Bitgii tuilshiraad bai chadah yuman deeree l tuslan bizde, sibir ter chigtee bidnii nutag baisan odoo orosuud modiig tairaad hyatad ruu gargaj asar ih ashig olood suuj bna, tuimer harin ch sain yum bolov geed suuj bgaa shdee
Оросууд монголчуудад дээрэнгүй ханддаг хэзээч ач санахгүй шатаж байхдаа таарсан новшнууд.
малаа хүн хүрэхэд бэрх хүний амь наснаас үнэтэй ой мод гэж хаа ч байхгүй
2019-08-01
Дура Иваны
2019-07-31
Өлзийсайхан Анар:
Арми цэргийг яаралтай хөдөлгөөч тэнэг гэдэг нь ямар их хохирол амссан хойно арга хэмжээ авах гэж байгаа мал бэ
2019-07-31
малаа хүн хүрэхэд бэрх хүний амь наснаас үнэтэй ой мод гэж хаа ч байхгүй
zoshin:
Sibiriin Ой манайд ч хамаарлтай, делхий нийтийн асуудал шүү манай танай гэх асУУдал биш шүү. Байглийн гамшигийг бүс нутгийн удирдгууд хамтарч хүч нэгтгэж байж зогсох асуудал. Манайх нь газар нутаг оросийх гээд хойшоо сууж хэрхэвч болохгүй.
2019-07-31
Пүүжээ:
Оросууд лаларуудаа энэ галаа унтраалдаа
2019-07-31
Orosuud gej lalaruud ene galaa untraal daa...
2019-07-31
Оросуудаа:
100 гаран сая хүн бүгд сэхээрнэ гэж байхгүй...мөнгө хөөсөн нөхдүүд нь эхорноо шатаагаад дууслаа л даа...олигархиуд нь их баялагаа зарж өрсөлддөг...манайхан одоо Эгийн голын станцаа хурдан барьж хойноос цахилгаан авахаа болимоор юм...
2019-07-31
модоо зарах нь дээ хужаа нарт. тойруулж хяргаад бүслээд унтраадаг ш дээ.
2019-07-30
hohi n:
tertee tergui delkhiin uushgiig tairch bgaa ulsuud. manaikhiig ysan stants bairya geheer bariuldagguin bnlee
2019-07-30
zochin:
baruun aimguudaar tuumriin utaa orj irj bn. eruul mendiin hohirloo nehemjlemeer bn
2019-07-30
зочин:
хятадууд л гал тавьж байгаа.
2019-07-30
Зочин:
хайран сайхан ой мод шатаад дууслаа.
2019-07-30
Иргэн:
Зөв байна ш дээ тэр их бороо ордог нутаг байгалийн жамаар л унтарна биз. Хайран хөрөнгө хүний амь эрсдэх аюултай шүү дээ. Манайхан бол бороо орж байсан ч л хүний сайхан үрсийг явуулж амь насыг нь хохироодог биз дээ.
2019-07-30
Пүүжээ:
Оросууд лаларуудаа энэ галаа унтраалдаа
Зочин:
хайран сайхан ой мод шатаад дууслаа.