ОХУ: Оросуудын 40 хувь нь Путиныг дахин сонгох хүсэлгүй байна 
2019-07-31

Оросын “Левада центр”-ээс явуулсан олон нийтийн судалгаанд хамрагдсан иргэдийн 38 гаруй хувь нь Путиныг 2024 онд дахин сонгогдоосой гэж хүсэхгүй байгаагаа илэрхийлжээ. 


Судалгаанд оролцсон иргэдийн 54% нь Путин улс орныг захирсан хэвээр байх ёстой гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна. Харин одоогоос хоёр жилийн өмнө 2017 оны наймдугаар сард явуулсан энэ төрлийн судалгаагаар иргэдийн 67% нь Путиныг төрийн тэргүүн байхыг дэмжиж байгаа дүн гарч байв. 


2012 онд олон нийтээс судалгаа авахад Путиныг 2024 оноос хойш ерөнхийлөгчийн суудалд байгаагаар харахыг хүсэхгүй байгаа хүмүүсийн тоо 40%-д хүрсэн бол 2013 онд 45%-д хүрчээ. 


Харин судалгаанд оролцсон хүмүүсийн 43% нь өөр хувилбар байхгүй учраас Путинд итгэж багаа хэмээн хариулсан бөгөөд энэ нь мөн л 2001 оны долоодугаар сарын судалгаатай харьцуулахад хамгийн бага итгэл хүлээлгэсэн тохиолдол юм.


ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путин өнгөрсөн оны гуравдугаар сард Ерөнхийлөгчийн албан тушаалд дөрөв дэх удаагаа сонгогдсон юм. Оросын Үндсэн хуулийн дагуу тэрбээр 2024 оны сонгуулиар дахин сонгогдох эрхгүй. 


“Левада центр”-ийн тэргүүн Лев Гудковын өгүүлснээр тэтгэврийн шинэчлэл хийсний дараагаас Путинд итгэх итгэл эрс буурсан бөгөөд одоо гагцхүү түүнийг орлохуйц хүн байхгүй гэдэг дээр л нэр хүнд нь дэнжигнэж байгаа гэнэ. 


“Боломжит залгамжлагчдаас хэн нь ч өнөөгийн улс төрийн нөхцөл байдлаас давсан үйл хэрэг гүйцэтгэж чадахгүй. Тиймээс Ерөнхийлөгчийн өнөөгийн нэр хүнд нь инерцээрээ л явж байгаа гэсэн үг, шинэ ололтууд байхгүй” хэмээх Гудков тайлбарлажээ. 


Энд дуулгахад, долоодугаар сарын 25-нд “Левада центр” өөр нэгэн олон нийтийн судалгааны дүнг таницлуулсан бөгөөд  энэ судалгааны дүнгээр Оросын иргэдийн гуравны хоёр нь буюу 68 хувь нь Путины төрийн тэргүүний ажлыг дэмждэг, харин 31 хувь нь үйл ажиллагааг нь дэмждэггүй хэмээн хариулжээ.

 
Харин Ерөнхий сайд Дмитрий Медведевийг 64% нь дэмждэггүй гэсэн бол 34 % нь үйл ажиллагааг нь эергээр үнэлдэг хэмээн хариулсан байна. 


Мөн энэ оны нэгдүгээр сард Бүх Оросын олон нийтийн санаа бодлыг судлах төвийн гаргасан судалгаагаар Владир Путины рейтинг унасан нь илэрхий болсон бөгөөд тухайн үед Путинд итгэж байгаагаа илэрхийлсэн иргэдийн тоо 33 хувиас бага байсан нь сүүлийн 13 жилийн доторх хамгийн доогуур үзүүлэлт байв. 

 

Путины рейтинг түүхэнд байгаагүйгээрээ унажээ

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
irgen:
hezee negen zagt ooroo songogdohgui shdee hortei luivarchin baruuniihnii gar hol bologchid ni eronhiilogchoo ih doosh hiihiig oroldoj baigaa…hench bai orosiin tord yamar neg teneg hyn garval er ni delhiid boon ayul boloh ni todorhoi, orsiin ard tymen teriigee medej baigaa eh ornoo naimaalagchidiin garaar oruulj bolohgui gedgeech uhamsarlasan daa orosuud
2019-07-31
Дэлхийн хамгийн баян хүн шүүдээ. Бас л явдалтай хүн.
2019-07-31
Тэнэгээ гайхуулах юм аа.
2019-07-31
Зочин:
Орос орон хүчирхэг,тогтвортой байх,мөн тийм хүчирхэг удирдагчтай байх ёстой. Хэрэв байхгүй бол дэлхий дахин хямрана, нэг овилгогүй нөхөр гарч ирээд цөмийн товчлуураа ашиглахаар шийдвэл яана. Тэгээд ч Монгол улс цаашид оршин байх эсэх нь Хүчирхэг Орос орон байх эсэхээс л хамаарах болно.
2019-07-31
Тэнэгээ гайхуулах юм аа.
Zuv sh te...ene hulgaichiig songoj yadgiin
2019-07-31