Орост гарсан түймрийн утаа Монголыг бүрхэв 
2019-07-31

 

Оросын 20 гаруй бүс нутгийн 500 орчим суурин газар Красноярск болон Эрхүү мужд гарсан ойн түймрийн улмаас утааны бүсд орж, түймрийн улмаас олон хот тосгон утаанд автаж, иргэд утаанд хордон эмнэлэгт хандах нь ихэссэн талаар бид өмнө нь мэдээлж байсан. 

ОХУ: Сибирь шатаж, иргэд нь хордож эхэллээ


Сибирийн түймрийн утаа өнгөрсөн долоо хоногт Буриадыг бүрхсэн бөгөөд улмаар Буриадтай хил залгаа Сэлэнгэ аймгийн нутагт хүрч, улмаар цааш тархан долоодугаар сарын 31 –ний байдлаар нийслэл Улаанбаатар хотыг бүрхээд байна. 


Ийнхүү 2000 орчим километрийн зайнд утаа тархсан бол цаашлаад Европ чиглэлд буюу Сибириэс 3500 орчим километр зайд байх, Оросын нийслэл Москва хотыг утаа бүрхэж болзошгүй гэж Greenpeace мэдэгдлээ. 


Greenpeace байгууллагын Оросын салбарын гал түймэртэй тэмцэх хэлстийн дарга Григорий Куксиний өгүүлснээр салхины чиг өөрчлөгдөхөд л түймрийн утаа Москва руу хүрэх гэнэ. 


“Онолын хувьд хэд хоногийн өмнө болсон шиг баруун тийш чиглэсэн хүчтэй салхи гарвал энэ утаа нийслэлийг бүрхэнэ. Хэд хоногийн өмнө салхины чиг өөрчлөгдсний улмаас Сибирийн ой түймрийн утаа Уралын нуруунууд болон Поволжье хүрсэн” хэмээн Куксин мэдэгджээ. 


Түүнчлэн утаа маш богино хугацаанд таваас зургаан мянган километрийг туулж болзошгүй бөгөөд дэлхий дахиныг тэр чигээр нь утаанд автуулна хэмээн цохон тэмдэглэсэн байна. 


Түймэр ассан хэвээр байгаа тул ойрын өдрүүдэд түймрийн утаа Сибирийн олон хотыг бүрхэнэ, олон хоног үргэлжилсэн бороо орохгүй л бол нөхцөл байдал өөрчлөгдөхгүй гэж экологч онцолжээ. 


Эргэн сануулахад, Сибирийн олон бүс нутагт өргөн цар хүрээтэй ойн түймэр ассаар байгаа юм. Нийтдээ 3 сая га газар түймэрт өртсөн бөгөөд үүний улмаас Красноярск хязгаар, Эрхүү муж болон Буриад, Якутын хэд хэдэн бүс нутагт онц байдал тогтоосон. Энэ түймрийн утаа Хакаси, Алтай хязгаар, Кемеровск, Новосибирск, Омск, Томск мужуудыг хэдийнэ бүрхжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Монголын нутаг дэвсгэр 1,5 сая кв.км л дээ. га биш өөр хэмжигдхүүн илүү том.
2019-07-31
3 САЯ ГЕКТАР ГА ГАЗАР ГЭДЭГ НЬ МОНГОЛ УЛСЫН НУТАГ ДЭВСГЭРЭЭС 2 ДАХИН ТОМ ГАЗАР ГЭЖ ОЙЛГОЖ БАЙНА. ЭНЭ ТҮЙМЭР ХҮНИЙ ХҮЧИН ЗҮЙЛЭЭС ШАЛТГААЛЖ ГАРСАН ГЭСЭН ДҮГНЭЛТҮҮД ГАРЧ ХОЛБОГДОХ ХУУЛЬ, ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГУУД МӨРДӨХ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭХЛҮҮЛСЭН ТАЛААР ОРОСЫН ХЭВЛЭЛҮҮД БИЧСЭН. ҮҮНД ЯЛАНГУЯА ХЯТАДУУД ТҮЙМЭР ТАВЬЖ, УЛМААР ШАТСАН ОЙ ЦЭВЭРЛЭХ НЭРЭЭР МОД АВАХ, ГАЗАР ЭЗЭМШИХ ДАЛД САНАА АГУУЛСАН ТАЛААР ЗАРИМ БАРИМТ, ЭЗДҮҮД БАРИВЧЛАГДАЖ БАЙГАА БӨГӨӨД БИД Ч БАС БОДОЛТОЙ, БОЛГООМЖТОЙ БАЙХГҮЙ БОЛ ДАРААГИЙНХ НЬ МОНГОЛД БАС ХЭРЭГЖИХ Л БАЙХ
2019-07-31
Монголын нутаг дэвсгэр 1,5 сая кв.км л дээ. га биш өөр хэмжигдхүүн илүү том.
Мөн агаарт озоны давхарга цоолдог метан гээд хий байгаа. Энэ хий ойн галд co2 болж хувирж байдаг. Байгалын л жам юмдаа. Хүн бий болохоос өмнө хэдэн сая жил ингэж балансаа барьдаг байсан.
2019-07-31
Ойн түймэр гэхдээ байгалын нэг үзэгдэл шүү. Шатаж өөрийгөө нөхөн сэргээж олон төрлийн ургамал өндөр модон дунд дахин ургадаг. Хүмүүс ой модыг шатах болгонд нь унтраадаг. Ямар ч галгүй ой модонд үхсэн мод болон өвснүүд цугларсаар улам дийлдэхгүй гал гарч ирнэ. Энийг мэдээд Орос ууг нь байгалын жамаар нь шатаж дуусахыг хүлээж байгаа юм. Харин хүмүүс утаанаас нь болоод унтраахыг шаардаж ажил эхэлээд байгаа.
2019-07-31
Мөн агаарт озоны давхарга цоолдог метан гээд хий байгаа. Энэ хий ойн галд co2 болж хувирж байдаг. Байгалын л жам юмдаа. Хүн бий болохоос өмнө хэдэн сая жил ингэж балансаа барьдаг байсан.