Хонгконгт аюултай нөхцөл байдал бий болжээ 
2019-08-05

 

 

“Нэг улс-хоёр систем” зарчимд аюул занал учруулж болзошгүй аюултай нөхцөл байдал Хонгконгт үүссэн захиргааны тэргүүн Кэрри Лам мэдэгджээ. 


“Хонгконг дэлхийн аюулгүй хотод тооцогддог байлаа. Гэвч эмх замбараагүй байдал үүсснээр хотыг аюултай нөхцөл байдалд оруулсан” хэмээн Кэрри Лам мэдэгджээ. 


Жагсаалын үеэр зарим оролцогчид хууль сахиулагчид руу тоосго, шатамхай шингэн бүхий лонх шидэж, цагдаагийн хэсгүүдийг бүслэн, тээврийн ажиллагааг сааталд оруулсныг тэрбээр онцолсон байна. 


“Зарим хүмүүс далайд Үндэсний далбааг хаяж, нөгөө хэсэг нь хувьсгалд уриалж байна. Энэ нь “нэг улс-хоёр систем” зарчим болон Хонгконгийн хөгжил цэцэглэлт, эдийн засагт аюул занал учруулж байгаа юм” хэмээн Кэрри Лам цохон тэмдэглэжээ. 


Түүнчлэн хэдийнэ хэлэлцэхгүй гэж шийдсэн хуулийн төслийг эсэргүүцэж байсан үеийнхээс одоогийн нөхцөл байдал хэрээс хэтэрч, ноцтой хямрал болсон хэмээн мэдэгдсэн байна. Гэхдээ тэрбээр огцрохгүй, өөрөө болон түүний хамтран ажиллагсад Хонгконгийн 7,5 сая оршин суугчийн өмнө үүрэг хүлээн гэж онцолжээ. Мөн зөрөлдөөнийг шийдвэрлэн, олон нийтийн эмх журмыг хурдан сэргээхийг уриалсан байна. 

 

Хонгконгийн эсэргүүцэл: Жагсагчид хүч хэрэглэж, БНХАУ сануулга өгөв  

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
erun bol ANU giin hiij bgaa hereg shdee
2019-08-06