Хонгконгоор аялах иргэдийг хар, цагаан хувцас өмсөхгүй байхыг анхаарууллаа
2019-08-05

 

Хонконгийн эсэргүүцлийн хөдөлгөөнд оролцогчид 2019 оны 8 дугаар сарын 5-ны өдөр Admiralty, Mong Kok, Shatin, Tai Po, Tsuen Wan, Wong Tai Sin, Tuen Mun зэрэг 7 дүүрэгт жагсаал цуглаан зохион байгуулж байна. Үүнээс үүдэн өнөөдөр өглөөний 7 цагаас эхлэн хэд хэдэн чиглэлийн метро болон автобуснууд хөдөлгөөнөө түр зогсоогоод байгаагаас гадна иргэний агаарын тээврийн зарим компанийн үйлдвэрчний холбоо ажил хаялтад нэгдсэний улмаас 230 орчим нислэг саатаж, цуцлагдаад байгаа ажээ.

 

Жагсаал цуглааны давтамж нэмэгдэж, улмаар эмх замбараагүй байдал үүсч, мөргөлдөөн гарч эхэлсэнтэй холбогдуулан Хонконгоор дамжин өнгөрч буй болон тус бүс нутагт аялахаар төлөвлөж буй иргэдийг анхаарал болгоомжтой зорчих, хүмүүс олноор цугласан газраас хол байх, аль болох хар, цагаан хувцас өмсөхгүй байхыг Гадаад харилцааны яамны Консулын газраас зөвлөж байна.

Shuud.mn
Сонин хачин