БНХАУ: 12 мянган цагдаа жагсагчдыг тараах бэлтгэл хийжээ 
2019-08-07

Хонгконгтой хиллэдэг Шэнжэнь хотод 12 мянган цагдаа сургалтанд хамрагдаж, эсэргүүцлийн жагсаалд оролцогчдыг тараах бэлтгэл сургуулилт хийсэн талаар South China Morning Post мэдээллээ. 


Жагсагчдыг "дүрд тоглосон" хүмүүс нь хар хувцас, хамгаалалтын дуулгатай байсан гэнэ. Энэ төрх нь Хонгконгийн жагсагчидтай тун адил байсан бөгөөд бэлтгэлд оролцсон “жагсагчид” цагдаагийнхан руу төрөл бүрийн зүйлс шидэн, модоор цохих гэж оролдох бол цагдаагийнхан хариуд нь утаа, нулимс асгаруулагч хий ашиглан тарааж байгаагаар сургуулилтыг хийсэн талаар бусад эх сурвалжууд мэдээллээ. 


Харин цагдаагийн байгууллага энэ бэлтгэл нь 10 дугаар сарын нэгэнд болох БНХАУ-ын 70 жилийн ойн баярыг тэмдэглэх хүрээнд хийгдсэн сургуулилт хэмээн мэдэгдсэн байна. 


Хэдийгээр албан ёсны тайлбараар энэ бэлтгэл нь баяр тэмдэглэхтэй холбоотой гэгдэж байгаа ч зургаадугаар сараас эхлэн өрнөсөн Хонгконгийн эсэргүүцлийг дарахын тулд Хятадын тал шийдэмгий алхам хийж болзошгүй юм. 


Учир нь жагсаал цуглаан эмх замбараагүй байдалд шилжиж эхлэх үед БНХАУ-д Хонгконгийн энэ нөхцөл байдлыг хянах тусгай алба байгуулагдсан бол өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон эмх замбараагүй байдлын дараа Синхуа агентлаг “Хятадын Засгийн газар нөхцөл байдлыг зүгээр хараад суухгүй” хэмээн анхааруулж байв. 

 

Хонгконгийн э сэргүүцэл: Жагсагчид хүч хэрэглэж, БНХАУ сануулга өгөв   

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Яанаа 1989 оных шиг юм болох вийдээ..,
2019-08-09