БНАСАУ: Пуужин хөөргөж сануулга өгсөн  
2019-08-07

 

Шинэ төрлийн пуужин хөөргөсөн нь АНУ, БНСУ хамтарсан цэргийн сургуулилт хийх хүрээнд энэ хоёр оронд өгсөн сануулга байсан гэж Пхеньян мэдэгдлээ. 


“Шинэ төрлийн тактикийн удирдлагатай зэвсэг найдвартай, аюулгүй, байлдааны чадвартай гэдгийг хөөргөсөн пуужингууд харууллаа” хэмээн БНАСАУ-ын Солонгосын цахим мэдээллийн төв агентлаг мэдээлсэн байна. 


Тус агентлагийн мэдээлснээр тактикийн удирдлагатай хоёр пуужинг Хойд Солонгосын баруун хэсэг дэх баазаас хөөргөсөн бөгөөд пуужингууд Пхеньяны дээгүүр нисч өнгөрөн, “Дорнод тэнгис дэх арал болох заасан байд оновчтой цохилт өгсөн” гэнэ. 


Эргэн сануулахад, наймдугаар сарын зургааны мягмар гаригт шилжих шөнө БНАСАУ Хванхэ-Намдо мужийн дорнод эргээс үл танигдах пуужин хөөргөсөн талаар Өмнөд Солонгосын Зэвсэгт хүчний штабуудын дарга нарын хороо мэдэгдэж байлаа. Эдгээр нь бага тусгалтай баллистик пуужин байх магадлалтай гэж дээрх хороо мэдээлсний дээр пуужингууд нь 450 км орчим зай туулсан гэж Японы хэвлэлүүд мэдээлж байв. 


Үүнээс өмнө, наймдугаар сарын хоёронд шилжих шөнө БНАСАУ удирдлагатай тай шинэ тийрэлтэт системийг туршин, уг туршилтыг тус улсын удирдагч Ким Жон Ун биечлэн удирдсан юм. Түүнчлэн долоодугаар сарын 25 болон 31-ний өдрүүдэд пуужингийн туршилт хийж байв. 

 

БНАСАУ-ын Вашингтонд өгсөн дохио    

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Blank Atm Card Hack For Sale:
I Want To Testify About Dark Web Blank ATM Cards. Telegram : +22871392668 (The Official Automatic Teller Machine) They Sell Automatic Blank ATM Cards That You Can Use To Withdraw Money At Any ATM Machine Around The World Wide. Order Your Blank ATM Card Now With The Official Automatic Teller Machine. Email Address : officialautomatictellermachine@gmail.com Telegram : +22871392668 Google Chat : officialautomatictellermachine@gmail.com I Saw So Much Testimony On The Internet About How Dark Web Hackers Produce An Automatic Blank ATM Cards And Sell Them To Different People Around The World Wide. Order Your Blank ATM Card Now.
2023-12-18