Хонгконг: Жагсаалыг “терроризм” гэж үзсэн БНХАУ хүчнийхнийг илгээхэд бэлэн байна 
2019-08-13

Хонгконгд гарч буй эсэргүүцлийн жагсаал нь хүч хэрэглэсэн, “терроризм”-ын шинжтэй болж байгаа гэж БНХАУ  үзэж байна. Тодруулбал даваа гаригт БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Хонгконг болон Макаогийн асуудал хариуцсан газрын албан ёсны төлөөлөгч Ян Гуан мэдэгдэл хийхдээ Хонгконгийн жагсагчид цагдаагийнхан руу дайрсан нь ноцтой гэмт хэрэг хэмээн онцолсон байна. 


“Сүүлийн өдрүүдэд жагсагчид цагдаагийн ажилтнууд руу дайрахдаа маш аюултай хэрэгсэл ашиглаж байгаа нь ноцтой хүчирхийллийн гэмт хэрэг төдийгүй терроризмын илрэл” хэмээн Хонгконгд болсон жагсагчид болон цагдаагийнхны хооронд гарсан ээлжит мөргөлдөөнтэй холбоотойгоор гаргасан мэдэгдэлдээ Ян Гуан  цохон тэмдэглэсэн байна. 


Тэрбээр жагсагчдын үйлдлийг олон нийтийн дэг журмыг бүдүүлгээр зөрчсөн, хонгконгчуудын аюулгүй байдалд ноцтой заналхийлсний дээр Хонгконгийн тогтвортой байдал болон хөгжил цэцэглэлтэд эрсдэл учруулж байгаа хэрэг хэмээн үзэж байгаагаа илэрхийлжээ. 


Түүнчлэн цагдаагийн ажилтнууд руу шатамхай бодистой лонх шидэж, цагдаагийн ажилтнуудыг гэмтээсэн үйлдлийг эрс шүүмжилсэн байна. Өнгөрсөн ням гаригт жагсагчид болон цагдаагийнхны хооронд гарсан мөргөлдөөний улмаас 40 орчим хүн гэмтэж бэртсэний дотор цагдаагийн ажилтнууд байсан аж. 


“Энэ төрлийн хүчирхийллийн гэмт хэргийг өршөөлгүйгээр хууль ёсны дагуу шийтгэх ёстой” гэж Ян Гуан мэдэгджээ. 


Ийнхүү жагсаал хүчирхийллийн шинжтэй болсныг эрс шүүмжилсэн БНХАУ-ын эрх баригчид Хонгконг руу хүчнийхнийг илгээхэд бэлэн байгаа талаарх мэдээлэл гарлаа. 


Тодруулбал, Шэнжэнд байрласан Хятадын ардын зэвсэгт цагдаагийн хэсгүүд ямар ч үед Хонгконг руу орж, тэнд эмх журам сахиулахад бэлэн байгаа тухай Хятадын олон улсын мэдээллийн суваг болох CGTN мэдээлжээ. 


Эргэн сануулахад, БНХАУ-ын эрх баригчид Хонгконгтой ойролцоо орших Шэнжэн рүү цагдаагийнхныг илгээн, тэнд эсэргүүцлийн ажиллагааны үеэр гарч болзошгүй мөргөлдөөнийг дарах сургуулилт хийж байгаа талаарх мэдээлэл өмнө нь гарч байлаа. Анхлан Хятадын эрх баригчид энэ сургуулилтыг өөр зориулалттай гэж мэдэгдэж байсан ч сургуулилтын үеэр  эсэргүүцэгчдийг дүрслэхдээ “Хонгконгийн жагсагчид”-тай адил байдлаар дүрсэлсэн талаар хэвлэлүүд мэдээлж байсан юм. 

 

БНХАУ: 12 мянган цагдаа жагсагчдыг тараах бэлтгэл хийжээ 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Mai ta nar:
5000 jil horsh b, na hun huch ediin zasagaaraa ueiin ued hujaa iluu b, San, tegeed yagaav oros 145000000 say huntei bidniig ezelj chadaagui bid nar heneesh aih esgui bid baharhah tuuh es tor ulamjlaltai ard tumen hujaa oros 2-s aigaad baih yom alga oo mongolchuudaa
2019-08-14
Хийх ёостой:
Чиний нөгөө цэс нь цухийж байн уу.??? 100 жилийн өмнө БНХАУ гэж байгаагүй харин Хонконг гэж байсан юм шүү.
2019-08-14
Манайхан будилаан дундуур бужигнуулна дөө
2019-08-14
үнэн:
Хонконгт хулгай хийж амьдралаа залгуулдаг хөөрхий хэдэн монголчууд хэцүүдэх бх даа? Тэд маань хулгай хийж ар гэртээ мөнгө явуулдаг ш дээ. Хулгайч ч гэсэн бидний ах дүүс юм даа, яана даа одоо.
2019-08-13
Хятад бол их гүрэн. Ямарч асуудал гарсан өөрсдөө шийдэж чадна.Гадны гар хөл болж байгаа хүмүүсийн хохь болоод өнгөрнө. Ямар нэг зүйлийн хэмжээ хэтэрэхээрээ гай дууддаг.
2019-08-13
zochin:
Босогчид тэгж даварч байгаад Хятад ар нартаа хандаа хага даруулах вий дээ STOP IT
2019-08-13
Та нар юугаа мэдэж донгосноо өөрсдөө үхэр шиг дөрлүүлж амьдарч байгаагаа мэдэхгүй. Бас Хонконг ярина, та нарт падлий ч байхгүй, Хятад улс яахаа өөрсдөө мэднэ. 100 жил капиталист байлаа гээд юу ч өөрчлөгдөхгүй.
2019-08-13
Хийх ёостой:
Чиний нөгөө цэс нь цухийж байн уу.??? 100 жилийн өмнө БНХАУ гэж байгаагүй харин Хонконг гэж байсан юм шүү.
Хийхэл ёстой:
Эрх чөлөөний төлөөх тэдний тэмцэл ганц Хонкончууд манлайлж байна одоохондоо тэд хэтэрхий олуулаа юм шүү. Одоо цаг нь болсоон....!!!
2019-08-13
Муу Хятадын коммунист удирдагчид дөвчигнөж байгаа юм. Хонконгчууд чинь 100 гаран жил капитализмын нөлөөнд байсан, эрх чөлөө гэдгийг мэддэг болчихсон хүмүүс. Эх газрын Хятадын коммунист удирдагчид цэрэг илгээвэл ёстой тэдний тооцоолоогүй үр дагавар гарна. Хонконгчуудыг хүчээр дарвал юу болохыг хараарай. Эх газрын коммунистууд чадахгүй ээ, хараад байгаарай.
2019-08-13
Чадахгүй ээ:
Муу Хятадын коммунист удирдагчид дөвчигнөж байгаа юм. Хонконгчууд чинь 100 гаран жил капитализмын нөлөөнд байсан, эрх гэдгийг мэддэг болчихсон хүмүүс. Эх газрын Хятадын коммунист удирдагчид цэрэг илгээвэл ёстой тэдний тооцоолоогүй үр дагвар гарна. Хонконгчуудыг хүчээр дарвал яахыг нь хараарай. Эх газрын коммунистууд чадахгүй ээ, хараад байгаарай.
2019-08-13
odoo bolison ni deer baihaa, alichgui yum bolsnoos
2019-08-13
Mai ta nar:
5000 jil horsh b, na hun huch ediin zasagaaraa ueiin ued hujaa iluu b, San, tegeed yagaav oros 145000000 say huntei bidniig ezelj chadaagui bid nar heneesh aih esgui bid baharhah tuuh es tor ulamjlaltai ard tumen hujaa oros 2-s aigaad baih yom alga oo mongolchuudaa