Бусдад туслаад амиа алдсан хүүг Эр зоригийн одонгоор нэхэн шагнажээ 
2019-08-13

 

Хабаровскийн хязгаарт майхант зусланд гал гарах үеэр бусад хүүхдүүдийг авраад өөрөө амиа алдсан 11 настай Алексей Мартыненко хүүг “Эр зоригийн одон”-оор нэхэн шагнасан талаар Вести мэдээллээ. 


Энд дуулгахад, Оросын Хабаровскийн хязгаарын “Холдоми” амралтын газар дахь хүүхдийн майхант зусланд гал түймэр гарч, дөрвөн хүүхэд амиа алдсан эмгэнэлтэй хэрэг гарсан. 


Тодруулбал, долоодугаар сарын 23-ны өдөр 189 хүүхэд амарч байсан зусланд гал гарч, насанд хүрсэн 5 хүн, 7 хүүхэд түлэгдэж, нэг хүүхэд амиа алдсан юм. Хожим нь эмнэлэгт хүргэгдсэн гурван хүүхэд өвчнөө даалгүй нас барсан аж. 


Тэдний дунд тавдугаар ангийн сурагч Алексей Мартыненко байсан бөгөөд тэрбээр өөрөө эсэн мэнд галаас гарсан ч  шатаж буй майхангаас охидыг аврахаар эргэн очиж, улмаар их хэмжээний түлэгдэлтэй эмнэлэгт хүргэгдэн нас баржээ.  


Энэ талаарх мэдээлэл цацагдсны дараа Оросын олон нийт томчуудаас ч илүү баатарлаг үйлс бүтээсэн хүүг шагнах, дурсгалыг нь мөнхжүүлэх уриалга гаргаж байсан бөгөөд ийнхүү олны хүсэлтээр хүүг одонгоор шагнажээ. 
 

Хабаровск: Зусланд хүүхдүүд амиа алдсантай

холбоотойгоор гашуудал зарлалаа  

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
OYUN:
Бүгдээрээ сайн уу, Би дэлхийд миний бөөрийг 1 Энэтхэгт яаж худалдсан тухай гэрчлэлээ хуваалцахыг хүсч, баян болсноор миний нэр Монгол бол Монголоос ирсэн, ядуу нэгэн байсан Интернетэд интернетээр интернет дээр интернетээр имэйлээр эмчлүүлж, хандивлагч болсон. Би бөөрний 1-ийг мөнгөөр хандивласан бөгөөд хандивын дараа би эрүүл хэвээр байна. Би бөөрөнд $ 780,000 доллар төлсөн. Одоо би Монголд 780,000 доллараар өөрийн компанийг байгуулж, бөөрөнд төлсөн. Хэрэв та санхүүгийн бэрхшээл / сорилт бэрхшээлийг даван туулж, хүсч байгаа бол баян чиний холбоо барих и-мэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Эсвэл +91424323800802 руу залгана уу No Whatsapp: +15733337443
2019-08-13
Huz:
Ovchinoo daalgui Nas barlaa gej bichehee boloh heregtei daapaalj bgaa yum shig
2019-08-13