Хонгконг: Нисэх буудал жагсагчдыг албадан гаргах шүүхийн зөвшөөрөлтэй болжээ 
2019-08-14


Хонгконгийн нисэх буудал хоёр дахь өдрөө эсэргүүцэл зарлан нисэх буудлын барилгаас гарахгүй байгаа жагсагчдыг албадан гаргах шүүхийн зөвшөөрөл хүлээн авсан талаар South China Morning Post мэдээллээ. 


Эх сурвалжийн мэдээлснээр, шүүхийн зөвшөөрлийг мягмар гаригийн орой авсан байна. Одоогоор жагсагчдыг барилгаас гаргахын тулд ямар арга хэмжээ авахыг зөвшөөрсөн талаар мэдээлэл гараагүй байгаа юм. Нисэх буудлын барилга доторх олны хөлийн газарт зөвшөөрлийг харагдахуйц газар байрлуулсны дараа хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ гэж эх сурвалж дамжууллаа. 


Энд дуулгахад, хоёр дахь өдрөө үргэлжилсэн олныг хамарсан эсэргүүцлийн арга хэмжээний улмаас Хонгконгийн нисэх буудлын үйл ажиллагаа ноцтой доголдож даваа гаригт олон нислэг цуцлагдаж байсан юм. Үүний дараа, мягмар гаригт шилжих шөнө нисэх буудлын үйл ажиллагаа дахин сэргэсэн гэсэн мэдээлэл гарч байсан ч  нислэгийн өмнөх танхимуудад эсэргүүцэгчид асар олноор цугласны улмаас мягмар гаригт 300 гаруй нислэгийг цуцалж байв. 

 

Хонгконг: Нисэх буудлын ажиллагаа сэргэлээ 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин