Хонгконг: Нисэх буудлын нөхцөл байдал аажмаар хэвийн байдалдаа орж байна 
2019-08-14

Хонгконгийн нисэх буудал дахь нөхцөл байдал аажмаар хэвэндээ орж, жагсагчдын ихэнх нь нисэх буудлаас гарсан, нислэгүүдийн дийлэнхийг сэргээж, зорчигчдоо бүртгэж байгаа талаар Хонгконгийн телевиз мэдээллээ. 


Нисэх буудлын самбар дээрх мэдээлэл дээр зарим нислэг цуцлагдсан хэвээр байгаа гэнэ. 


Энд дуулгахад, мягмар гаригийн орой цагдаагийнхан нисэх буудалд нэг сэтгүүлч болон зорчигчийг “эх газрын Хятадын тагнуул” гэж буруутган, саатуулж байсан жагсагчдыг тараахын тулд гичийн хий болон резинэн бороохой ашигласан байна. Цугласан олон энгийн зорчигчийг нууцаар ажилладаг БНХАУ-ын тагнуул хэмээн буруутгаж, саатуулж улмаар зорчигч ухаан алдаж унасан байна. Ийнхүү эрүүл мэнд нь муудсан зорчигчийг эмнэлэг рүү хүргэхээр түргэн тусламж ирсэн ч эсэргүүцэгчид зорчигчид эмнэлгийн тусламж үзүүлэхэд саад болон, цагдаагийнхантай мөргөлдсөн байна. Үүний дараа жагсагчид өөр нэгэн хүнийг мөн л “тагнуул” гэж саатуулсан нь Бээжингийн “Хуаньцю шибаю” сонины сэтгүүлч байжээ. 


Орон нутгийн эрх баригчдын мэдээлснээр, мөргөлдөөний үеэр цагдаагийнхан таван хэт даврагчийг баривчилсан бол хууль сахиулах байгууллагын хоёр ажилтан эмнэлэгт хүргэгдсэн байна. 

 

Хонгконг: Нисэх буудал жагсагчдыг албадан гаргах

шүүхийн зөвшөөрөлтэй болжээ  

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин